ОНХС-ийн саналыг цахимаар авах зорилгоор "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс өнгөрсөн жил буюу 2022 онд гар утасны "ОНХС" аппликейшнийг хөгжүүлж тус онд туршилтын журмаар буюу аймгийн төвийн сумдын саналыг цахим хэлбэрээр авсан. Мөн Улаанбаатар хотын дүүргүүд аппликейшнийг ашиглан санал асуулга авсан билээ. 

     Үүний үр дүнд 2023 онд ОНХНС-аас хуваарилагдаж байгаа 298 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулахыг шийдвэрлэж, иргэдийн гаргасан саналд тулгуурлан энэ жил худалдан аватууд зарлагдаж, хөрөнгө оруулалтууд орон нутгуудад хийгдэж байна. 

     Тэгвэл энэ жилээс улс орон даяар тус апплкикейшнийг албан ёсоор ашиглалтад оруулж санал авах ажлыг идэвхжүүлээд байна. ОНХС-ийн төлөвлөлт 6 дугаар сарын 30 хүртэл үргэлжилдэгтэй холбогдуулан цахимаар санал авах ажлыг 6 дугаар сарын 25 хүртэл сунгаад байна. 

     Та бүхэн "ОНХС" аппликейшнийг гар утсандаа суулгаж "Санал өгөх" хэсэгт нэвтэрч 2024 онд ОНХС-ийн санхүүжилтээр ямар хөрөнгө оруулалт хийлгэх саналаа амжиж өгөөрэй. ОНХС апп татаж саналаа өгөх: http://onelink.to/t5g679

     Түүнчлэн төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх зорилгоор "ОНХС" аппликейшний санал өгөх хэсгийг И-Монголиатай холбосон тул И-Монголиагийн "Үйлчигээ" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн төсөл, хөтөлбөрт цахим санал асуулга" үйлчилгээг сонгож саналаа өгөх боломжтой. 

2023 оны 06 сарын 15

Түгээх