Төслийн чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн хөгжлийн дэмжих Засгийн газрын хөтөлбөр, бодлого, механизмыг бүрдүүлэх, улмаар хэрэгжүүлэхэд төв, орон нутгийн түвшинд чадавхыг бүрдүүлж, бэхжүүлэх зорилготой юм. 
    Чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд сумын ИТХ, ЗДТГ, багийн Засаг дарга болон иргэд, олон нийтэд зориулсан мэдээлэл түгээх, мэдлэг дээшлүүлэх чиглэлээр төрөл бүрийн сургалтууд, тодорхой сэдвүүдээр тусгайлсан техникийн болон ур чадвар олгох сургалтууд, талуудын мэдлэг туршлагаа хуваалцах болон харилцаа холбоо тогтоох зэрэг олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 
“Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь чадавх бэхжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд  21 аймгийн 330 сумын 4000 гаруй албан хаагчдыг сургалтад хамруулаад байна. Тэр дундаа анх удаа 330 сумын 2500 гаруй төсөв санхүүгийн мэргэжилтнүүдийг оролцуулсан чадавх бэхжүүлэх сургалт, 1000 гаруй оролцогчийг хамруулсан худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээ олгох сургалтуудыг амжилттай зохион байгууллаа.
 

2018 оны 10 сарын 10

Түгээх