Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний 2016-2018 оны тайлан татаж үзэх  

         Монгол Улсын Засгийн газар, “Олон улсын хөгжлийн ассоциаци” хооронд байгуулсан гэрээний дагуу 2015 оноос “Тогтвортой амьжиргаа-3” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн гол зорилго нь хөдөө орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх юм. 

         Төслийн гол бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн засаглалыг дэмжих, сайжруулах зорилгоор сумдад үр дүнд суурилсан санхүүжилт болгодог урамшууллын тогтолцоог туршиж нэвтрүүлэх “Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшуулллын хөтөлбөр” юм. 

          “Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшууллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ 330 сумдын засаглалын түвшнийг жилийн гүйцэтгэлээр үнэлэх бөгөөд үнэлгээнд үндэслэн болзол хангасан сумдад ОНХС-ийн 25%-тай тэмцэх хэмжээний “урамшуулал”-ыг 2017 оноос жил бүр олгож байна.

           Сумдын засаглалын төвшинг үнэлэхийн тулд үнэлгээний шалгуур үзүүлэлт болон түүнийг үнэлэх аргачлалыг боловсруулан ба бие даасан хөндлөнгийн үнэлгээний баг сум бүрийн үнэлгээг тухайн орон нутагт нь очиж гүйцэтгэдэг. Үнэлгээний шалгуур үзүүлэлт нь ОНХС-г хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, дүрэм журмын хүрээнд сумдын засаглалыг хэд хэдэн бүлэг үзүүлэлтээр тодорхойлдог. Үнэлгээний үр дүнд сумдад олгох урамшууллыг орон нутгийн төсөвт суулган хуваарилдаг. Тус аргачлалаар 3 жил дараалан үнэлгээ хийх хугацаанд сумдын үнэлгээ жил бүр сайжирч 2018 оны нийт сумдын дундаж үнэлгээ 50%-д хүрсэн. 

График 1. “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий нийт сумдын дундаж үнэлгээ

            Сумдын үнэлгээ сайжрахын хэрээр жил бүр урамшуулал авах сумдын тоо нэмэгдэж байна. Анх 2016 онд үнэлгээ хийсний үр дүнд 2017 онд 154 сум буюу нийт сумдын 45% нь урамшуулал авах болзол хангаж байв. Харин 2018 онд хийсэн үнэлгээгээр 222 сум буюу нийт сумдын 60% нь урамшуулал авах болзол хангаад байна.
Төсөл хэрэгжүүлэх хугацаанд буюу төсөв, санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд ОНХС-ийн сайн гүйцэтгэлтэй сумдад урамшуулал олгохоос гадна сумдад хуваарилж байгаа ОНХС-ийн хөрөнгө багассан, үүнээс үүдэн иргэдийн оролцоо, идэвх буурч байсан тул ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс “санхүүгийн ерөнхий дэмжлэг”-ийг мөнүзүүлж байна.

             Үүнээс гадна сумдын ОНХС-ийн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий үр дүнд суурилан ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцогч талуудын мэдлэг, чадварыг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр орон нутагт шаардлагатай сургалт, сурталчилгаа, мэдээ, мэдээллээр хангах, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.


 

2018 оны 10 сарын 10

Түгээх