2016 оноос 330 суманд хийж эхэлсэн "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ээр Төв аймгийн сумдын дундаж үнэлгээ 2016 онд 24%, 2017 онд 36%, 2018 онд  57%, 2019 онд 64%, 2020 онд 62% болсон нь 2020 онд дундаж оноо нь өмнөх оноос 2%-аар буурсан дүн гарчээ. Гэсэн хэдий ч 2020 онд Төв аймгийн сумдын дундаж үнэлгээ улсын дунджаас өндөр байв.

     Төв аймгийн сумдын үнэлгээг өмнөх онуудтай харьцуулахад Архуст, Баян, Жаргалант,Заамар, Зуунмод, Лүн, Өндөрширээт, Сэргэлэн, Эрдэнэ гэсэн 9 сумдын үнэлгээ тогтмол өссөөр байна. Алтанбулаг, Аргалант, Батсүмбэр, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Баянхангай, Баянцагаан, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Бүрэн,Дэлгэрхаан, Мөнгөнморьт, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант буюу 18 сумдын үнэлгээ буурсан байна.       

     ЖГҮ-ий бүлэг тус бүрээр авч үзвэл 3 бүлэг дээр нийт сумдын дунджаас өндөр, 3 бүлэг дээр нийт сумдын дундаас доогуур үзүүлэлт үзүүлсэн байна. 2021 оны ЖГҮ хийхтэй холбогдуулан нийт сумдын дунджаас доогуур үзүүлэлт үзүүлсэн Гүйцэтгэл, ХШҮ, Өмчийн удирдлага бүлгүүд дээр анхааран ажиллах талаар сумдын холбогдох албан хаагчдад заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Төв аймгийн сумдын урамшууллын хэмжээ: /2016-2020/ он


     “Тогтвортой амжиргаа-3” төслийн хүрээнд ЖГҮ хийж "урамшуулал" олгохоос гадна 2018-2020 оны төсвийн жилд бүх сумдын ОНХС-д "дэмжлэг" олгож байна. Төв аймгийн бүх сумд 2018 онд 510.5 сая төгрөгийн "дэмжлэг", 2019 онд 489.4 сая төгрөгийн "дэмжлэг", 2020 онд 261.3 сая төгрөг нийт 1.261 тэрбум төгрөгийн "дэмжлэг" авахаад байна.

     Төв аймгийн хувьд бүх 27 сум 2021 онд 121,3 төгрөгийн “дэмжлэг” авна. ЖГҮ урамшуулалтай холбоогүй бөгөөд төслөөс тухайн жил хуваарилах ерөнхий дэмжлэгийг ОНХНС-аас орлогын шилжүүлэг тооцох аргачлал болох итгэлцүүрээр сумдад хувиарлан Төрийн сангийн нэгдсэн сангаар дамжуулан олгосон.

ЖГҮ - Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний дундаж оноо

Эрэмбэ - Улсад хэд дүгээрт эрэмбэлэгдсэн байдал

ГСУ - Гүйцэтгэлд суурилсан "урамшуулал"

Төв аймгийн сумдын 2020 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий дүн, эрэмбэ, “урамшуулал”  ба “ерөнхий дэмжлэг”-ийн хэмжээ, 2021 оны ОНХС-ийн төсөв (сая.төг)

2021 оны 07 сарын 18

Түгээх