ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТУУД
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН
ОНХС-ийн цахим хуудасны "САНАЛ, ХҮСЭЛТ, ГОМДОЛ ИЛГЭЭХ" хэсэгт нэвтэрч "ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН" сонголтыг идэвхжүүлснээр 1. ОНХС-ийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт 2. ОНХС-ийн албан тушаалтантай холбоотой санал, хүсэлт, гомдол, 3. Цахим хуудасны ажиллагаатай санал, хүсэлтийг ирүүлэх боломжтой. Цахим шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай бөгөөд тухайн хаягаар таны гомол, саналыг шийдвэрлэсэн талаарх хариуг хуулийн хугацаанд хүргүүлэх болно.
Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх.
Дараа онд ОНХС-ийн санхүүжилтээр хийх "хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ"-нд САНАЛ өгөх, ОНХС-ийн санхжүүжилтээр гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй "хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ"-нд ХЯНАЛТ тавих, МЭДЭЭЛЭЛ АВАХ зэргээр оролцоно.
Иргэд жил бүр 1-5 дугаар сарыг дуустал ОНХС-ийн санхүүжилтээр дараа онд хийлгэх хөрөнгө оруулалт, төслийн саналаа гаргана.
ОНХС-ийн санал авах ажлыг баг, хорооны Засаг дарга сум, дүүргийнхээ ЗДТГ-тай хамран авдаг. Ингэхдээ "санал асуулгын хуудас" бөглүүлэх, иргэд өөрсдөө сайн дураараа "бүлгийн ярилцлага" хийсэн бол түүний шийдвэрийг хүлээн авах, мөн цахим хэлбэрээр санал асуулгыг авах ажлыг зохион байгуулж болно.
Иргэд саналаа гаргахдаа баг/хорооныхоо Засаг даргад хандаж "санал асуулгын хуудас" бөглөх боломжтой. Мөн өөрсдийн санаачилгаар 30, 50-аас доошгүй иргэний бүрэлдэхүүнтэйгээр бүлгийн ярилцлага хийгээд бүлгээс гарсан саналыг Засаг даргадаа өгөх, эсвэл тухайн дүүрэг, сумаас цахим хэлбэрээр санал авахаар зохион байгуулж байгаа бол түүнд хамрагдаж саналаа өгөх боломжтой. Тухайлбал нийслэлийн хувьд Smart UB аппликэйшнээр санал авч байна.
Баг, хорооны Засаг дарга нь “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн саналыг баг, хорооны түвшинд эрэмбэлэн, батлах “Иргэдийн нийтийн хурал”-ыг 5 дугаар сард багтаан зохион байгуулах ёстой. Энэ хуралд иргэд заавал оролцож ирсэн нийт саналыг нэг бүрчлэн хэлэлцэн, эрэмбэлж, батална. Ингэхдээ тухайн хөрөнгө оруулалт, төслөөс хэр олон хүн ашиг хүртэх, үнэхээр нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай юу, нийтийн эрх ашигт нийцэж чадаж байна уу, сум, дүүргийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгаа эсэх, “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр зөвшөөрөгдсөн чиг үүрэгт багтсан эсэхийг сайтар ярилцаж, эрэмбэлэн, ил тодоор санал хурааж батална.
"ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3" ТӨСӨЛ
ОНХС-ийн цахим хуудасны "САНАЛ, ХҮСЭЛТ, ГОМДОЛ ИЛГЭЭХ" хэсэгт нэвтэрч "ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3" төсөл сонголтыг идэвхжүүлснээр 1. Төслийн хэрэгжилттэй холбоотой санал, хүсэлт, гомдол 2. Төслийн албан тушаалтантай холбоотой санал, хүсэлт, гомдлыг ирүүлэх боломжтой. Цахим шуудангийн хаягаа бүртгүүлэх шаардлагатай бөгөөд тухайн хаягаар таны гомол, саналыг шийдвэрлэсэн талаарх хариуг хуулийн хугацаанд хүргүүлэх болно.
"Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь иргэн, аж ахуй нэгжид зээл болон төслийн санхүүжилт олгодоггүй бөгөөд харин 330 сумын "Орон нутгийн хөгжийн сан"-г сайжруулах, төрийн албан хаагчдыг сургах, иргэдийг мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулдаг.
ЖГҮ-г 2016 оноос эхлэн 330 суманд хийж эхэлсэн ба хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд газар дээр нь очиж үнэлдэг.
Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлд нь үнэлгээ өгч урамшуулал олгодог олон улсын сайн жишээ байдаг. Тэдгээрээс жишээ авч өөрийн улсын хөрсөн дээр буулгасан үнэлгээний аргачлалыг Дэлхийн банкны зөвлөхүүд, Сангийн яамны холбогдох газар хэлтэс болон төслийн багийнхан хамтран ажиллаж , үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлалыг сумдад хэд хэдэн үе шаттай туршиж сайжруулсны үндсэн дээр боловсруулсан.
ЖГҮ-ий үр дүнд урамшуулал авах болзол хангасан сумдын өмнөх оны ОНХС-ийн санхүүжилтийн 25%-тай тэнцэх хэмжээний "урамшуулал" олгодог.
"Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь 2022 оны 10 сар дуустал хэрэгжих ба одоогоор төсөл дуусах хүртэл жил бүр ЖГҮ хийж болзол хангасан сумдад урамшуулал олгох төлөвлөгөөтэй байна.
ОНХС-гийн хөрөнгө сумдад хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, алслалт, татварын идэвх санаачилга болон тухайн орон нутагт олборлосон АМНАТ, нөөцийн төлбөрийн үзүүлэлтүүдэд үндэслэн хуваарилагддаг тул сумдад ОНХС-ийн хөрөнгө ялгаатай хуваарилагддаг. Урамшууллыг тухайн сумын тухайн оны ОНХС-гийн тодотгосон төсвийн 25%-аар бодож олгодог. Сумдын ОНХС-ийн хөрөнгийн хэмжээ ялгаатай учир урамшууллын хэмжээ янз бүр гарч байгаа.
Шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд олон нийтийн оролцоо сул, засаглалын хувьд төсвийн болон худалдан авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт сум бүрд харилцан адилгүй байгааг энэ үнэлгээнээс харж болно. Бүх сумдын хувьд олон нийтийн оролцоог хангаж буй байдал хангалтгүй байсан. Хэт бага оноо авсан сумдын хувьд ОНХС-г төлөвлөх хэрэгжүүлэх үе шатанд хууль, дүрэм, журмыг дагаж мөрддөггүй, орон нутгийн засаглал сул, төрийн албан хаагчдын ур чадвар, мөн тогтвор суурьшилгүй байдал зэргээс шалтгаалан гүйцэтгэл харилцан адилгүй байна.
"Урамшуулал" ОНХС-ийн хуваарилалтад нэмэлт хөрөнгө хэлбэрээр олгогдож байгаа бөгөөд ОНХС-ийн хөрөнгийг яаж зарцуулдаг тэр зарчимтай адил захиран зарцуулна.
"Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь орон нутагт бэлчээрийн эрсдэлийн менежмент, бичил санхүүжилтийг дэмжих, олон нийтийн оролцоотой дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилготой 3 үе шат бүхий төслийн гуравдугаар үе шат юм. Сумын түвшинд бусад засаг захиргааны нэгжүүдтэй харьцуулахад ихээхэн тулгамдсан асуудлууд байгаа тул сумын иргэдийн амьдрах орчныг сайжруулахад орон нутгийн засаглалыг бэхжүүлэх үндсэн зорилготой юм. Төслийн 3 дугаар үе шатанд сумын түвшинд иргэдийн оролцоотой дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилгоор сумын ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ажиллаж байна.
Үнэлгээг анхан шатны баримтууд дээр үндэслэн хийсэн бөгөөд үнэлгээний үр дүнд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй юм.
2017 онд нийт 7.1 тэрбум төгрөгийг хуваарилсан. Сумдыг авсан оноогоор нь жагсааж урд жилд хуваарилагдсан ОНХС-ийн хөрөнгийн 25%-тай тэнцэх хэмжээгээр нь олгоход нийт 154 сум багтсан. 2018 онд 903 сая төгрөг 165 суманд, 2019 онд 4.6 тэрбум төгрөг 222 суманд, 2020 онд 6.5 тэрбум төгрөг 248 суманд хуваарилсан бол 2021 онд 6.5 тэрбум төгрөг 225 суманд хуваарилахаар байна.
Үнэлгээ нь 6 бүлэг 34 үзүүлэлттэй. ОНХС-ийн хэрэгжилтэд олон нийтийн оролцоо, ОНХС-ийн төлөвлөлтийг хуулийн хугацаанд журмын дагуу хийсэн эсэх, төсвийг нийтэд ил тод мэдээлсэн эсэх, ОНХС-ийн гүйцэтгэл хууль журмын дагуу зохион байгуулагдсан эсэх, ОНХС-ийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж үнэлгээ хийгдсэн эсэх, мөн ОНХС-ийн хөрөнгөөр бий болсон өмч хөрөнгийг зохих журмын дагуу бүртгэж хариуцах эзэнтэй болсон уу гэсэн гол асуудлуудыг хамарсан асуултууд байсан.
ЖГҮ хийснээр сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа аль хэсэгтээ доголдож, аль хэсэг нь хуулийн дагуу явахгүй байгаа нь оноогоор гарч ирдэг. Үүн дээр үндэслэн Сангийн яамны холбогдох газрууд болон аймгуудаас хэрэгцээ шаардлагыг тодорхойлж ТА-3 төсөл бодлогын түвшинд авч хэлэлцэх, үр дүнд тулгуурласан цогц чадавх бэхжүүлэх сургалтуудыг нийт 21 аймаг, 330 суманд явуулсаар ирсэн. Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх дэд төслүүдийг сумдад хэрэгжүүлсний үр дүн иргэдийн оролцоо нэмэгдэж байна.