2021 ОНД 225 СУМЫН "ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН"-Д 6,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН "УРАМШУУЛАЛ" ОЛГОНО
“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах, тус сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагаанд 2016 оноос эхлэн жил бүр “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/ хийж байна. 2020 онд ЖГҮ-г хөндлөнгийн гурван компани 8 дугаар сарын 3-25-ы өдрүүдэд 330 суманд хийсэн ба төслийн зүгээс сум бүрийн үнэлгээний оноог нотлох баримтын хамт тулган шалгах, нягтлах ажлыг хийж, үнэлгээний дүнг эцэслэн үр дүнд суурилсан “урамшуулал” болон нийт сумдад олгодог “ерөнхий дэмжлэг”-ийг тооцоолж 2021 оны төсвийн төсөлд тусгаад байна.
2020 оны 10 сарын 21