"Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам" нь Сангийн сайдын 2018.09.12-ы өдрийн тушаалаар батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд хэрэгжсэн.

          - Энэ хугацаанд ОНХС-ийн санал авах, эрэмбэлэх, батлах, хөрөнгө оруулалтыг гүйцэтгэх, ХШҮ хийхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч буй талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн албан хаагчдаас тодорхой саналууд гаргаж байсан;

          - "Малын толгойн албан татварын тухай" хууль 2020.01.01-ээс эхлэн мөрдөгдөж эхлэх;

          - "Төсвийн тухай хууль"-ийн 60.2.8-д Малын толгойн албан татвар нь ОНХНС-ийн эх үүсвэр болж нэмэлт заалт орсон зэрэг үндэслэлүүдээр "ОНХС-ийн үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болов.  

     Журамд нэмэлт, өөрлөлт оруулахтай холбогдуулан орон нутаг, нийслэлийн хэмжээнд хэлэлцүүлэг хийж, сумдын албан хаагчдаас санал асуулга авсан ба 2020.12.07-2021.01.07-ыг хүртэл 30 хоногийн хугацаанд иргэдээс санал авахаар нээлттэй байршуулаад байна. 

     Иргэд та бүхэн Сангийн яамн https://mof.gov.mn/ цахим хуудасны нүүрэнд байрших "Хуулийн төслүүд" хэсэгт байршуулсан "ОНХС-ийн үйл ажиллагааны журам" гэсэн гарчгийг дарахад журмын нэмэлт өөрлөлтийн төслийн файл автоматаар татагдах бөгөөд тэрхүү төсөлтэй танилцаад журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа өгөх боломжтой.

2020 оны 12 сарын 27

Түгээх