Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр МУ-ын Засгийн газар - Сангийн яамны хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь 330 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.

     Төсөл үйл ажиллагааныхаа хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 12-нд батлагдсан "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ оны нэгдүгээр улиралд багтаан ОНХС-ийн 5 бүлэг бүхий багц гарын авлагыг боловсруулж, сургалтуудыг улс орон даяар эхлүүлэн, шат дараатайгаар зохион байгуулж байна. 

           Төслийн хүрээнд 2019 оны нэгдүгээр улиралд хийсэн гол ажлуудыг танилцуулж байна. 

Тайлангийн товч:

1.    Бүрэлдэхүүн 1. Орон нутгийн засаглал, амьжиргааны чадавхыг нэмэгдүүлэх

1.1    “ОНХС-ийн үйл ажиллагааны журам”-ыг хэрэгжүүлэх 5 бүлэг багц гарын авлага боловсруулав
1.2    “Төвлөрлийг сааруулах ба орон нутгийн санхүүжилт” сургалтад ТБТГ-ын мэргэжилтнүүд хамрагдав
1.3    ОНХС-ийн багц гарын авлагын 1, 2 дугаар бүлгийн сургалтыг зохион байгуулав
1.4    ОНХС-ийн төлөвлөлтийн үе шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сайн туршлагыг дэлгэрүүлэх ажлыг эхлүүллээ

2.    Бүрэлдэхүүн 2. Сайн засаглал, үр дүн суурилсан дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

2.1    ОНХС-ийн үйл ажиллагааны шинэ журамд нийцүүлэн ЖГҮ-ий бүлэг үзүүлэлтүүдэд нэмэлт өөрчлөлт оруулав

3.    Бүрэлдэхүүн 3. Төслийн удирдлага, хяналт-шинжилгээ, үнэлгээ

3.1    “Удирдах хороо”-ы гишүүд төслийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
3.2    Дэлхийн банкны ажлын хэсгийн ээлжит томилолтын баг ажиллаж, төслийн явцтай танилцлаа
3.3    ОНСХ-ийн хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд техникийн аудит хийж байна
3.4    Төслийн жилийн эцсийн тайланг боловсруулан холбогдох газруудад хүргүүлэв
3.5    ОНХС болон төслийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллав

ТАЙЛАН ҮЗЭХ

2019 оны 04 сарын 23

Түгээх