ОНХС-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ШАТАНД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУРШИЛТЫН ДЭД ТӨСӨЛ                    

                     “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 3-6 дугаар сарын хугацаанд “ОНХС-ийн төлөвлөлтийн шатанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх туршилтын дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ.

                Дэд төслийн уралдааныг нийт 330 сумын дунд зарласнаас сум бүр газар нутгийн байршил, хүн ам, нийгэм, эдийн засгийн онцлогтоо тохируулан дэд төслүүдээ бичиж ирүүлснээс үр дүн гарахуйц, цаашид бусад сумдад хэрэгжүүлж болох байдлыг нь харгалзан үзэж 12 сумыг сонгон хэрэгжүүлэв.

                Туршилтын дэд төслүүдийн хүрээнд тухайн сумд ОНХС-ийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоогоо 2-4 дахин нэмэгдүүллээ. Тухайлбал "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ий Олон нийтийн оролцооны бүлгийн дүнгээр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын "Аравт" дэд төсөл хамгийн өндөр буюу 88 хувь, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын "Иргэний оролцоо-Тогтвортой хөгжил" дэд төсөл 81 хувь, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 68 хувь хүртэл иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэв. 

         Дээрх 12 сум нэг цонх нээлттэй хаалганы өдөрлөг, биеийн тамир, урлагийн уралдаан тэмцээн, эрүүл мэндийн үзлэг, мэдээллийг хялбаршуулсан байдлаар иргэдэд хүргэх, арван өрхийн зохион байгуулалтаар иргэддээ мэдээлэл түгээх, аяны богц аялуулах, АХА болон бусад төрлийн хөгжөөнт уралдаан тэмцээн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон гар утасны захидлаар дамжуулан мэдээлэл түгээх гэх мэт сум сумынхаа онцлогт тохирсон үйл ажиллагааг зохион байгуулав. 

 

 

                                                                                                                 

 

              Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын дэд төслийн хүрээнд хийсэн теле жүжигт сумын удирдлагууд, төрийн албан хаагчид оролцож ОНХС-ийн үйл ажиллагааг хялбаршуулсан байдлаар иргэддээ ойлгуулжээ. Теле жүжгүүдийг нийт багуудын ОНХС-ийн санал авах Иргэдийн нийтийн хурлын үеэр иргэддээ үзүүлжээ. 

 

             

            

 

 

2019 оны 01 сарын 25

Түгээх