"Тогтвортой амьжиргаа-3" төслөөс ОНХС-ын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/ хийсэн. 2016 онд Улсын хэмжээнд дундаж 32 хувь байсан бол 2017 онд 37 хувь, 2018 онд 50.3 хувь, 2019 онд 59.5 хувь, 2020 онд 60.13 хувьд хүрч тогтмол өсөлттэй үзүүлэлтийг үзүүлж байна. Дархан-Уул аймгийн хувьд 2016 оноос эхлэн нийт сумдын дунджаас өндөр үзүүлэлтийг тогтмол үзүүлж ирсэн. Энэ онд мөн ЖГҮ-ээр 66.7 хувьтай дүгнэгдсэн байна.

2017-2019 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий үр дүнд болзол хангасан сумдад ОНХС-ийнх нь өмнөх жилийн санхүүжилтийн 25 хувьтай тэнцэх хэмжээний “урамшуулал” олгодог байсан бол 2020 онд хийсэн үнэлгээгээр 80 хувиас дээш үнэлүүлсэн сумдад 2020 оны ОНХС-ын санхүүжилтийн  50 хувь, 60-79 хувьтай үнэлэгдсэн сумдад 40 хувь, 54-59 хувьтай үнэлэгдсэн сумдад 25 хувьтай тэнцэх хэмжээний “урамшуулал”-ыг 2021 онд тус тус олгохоор тооцсоноороо онцлог юм.

     Өөрөөр хэлбэл ОНХС-ын үйл ажиллагааг хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэн харьцангуй өндөр оноо авсан сумд ОНХС-ын хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлдэг билээ. Ийнхүү авсан онооны дарааллаар жагсаан Дэлхийн банкнаас 2021 онд урамшуулалд 2.3 сая ам долларыг хуваарилахад нийт сумдын 68 хувь буюу 225 сум урамшуулал авах болзлыг хангаснаас Дархан-Уул аймгийн 4 сум багтаж 313,1 сая төгрөгийн урамшуулал мөн 116,9 сая төгрөгийн дэмжлэг авсан юм.

Дархан-Уул аймгийн 2016-2020 оны ЖГҮ-ий үр дүн, урамшууллын хэмжээ

Сумын нэр

2016

2017

2018

2019

2020

ЖГҮ оноо

Эрэмбэ

ГСУ

ЖГҮ оноо

Эрэмбэ

ГСУ

ЖГҮ оноо

Эрэмбэ

ГСУ

ЖГҮ оноо

Эрэмбэ

ГСУ

ЖГҮ оноо

Эрэмбэ

ГСУ

Дархан

32%

147

352,355,925.00

66%

9

3,012,726.46

74%

22

97,755,387.85

61%

176

112,656,017.50

68%

100

123,262,104.82

Орхон

30%

180

 

66%

10

1,353,132.26

78%

12

30,288,525.60

76%

51

34,907,842.63

79%

33

38,194,265.23

Хонгор

22%

252

 

66%

8

2,678,686.46

78%

9

86,702,869.98

72%

84

99,492,271.43

66%

116

108,859,039.28

Шарын гол

31%

172

 

71%

4

1,840,047.44

79%

7

73,535,891.58

58%

196

84,048,247.33

54%

225

42,783,341.81

Нийт

   

352,355,925.00

   

8,884,592.63

   

288,282,675.00

   

331,104,378.89

   

313,098,751.14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 08

Түгээх