"Тогтвортой амьжиргаа-3" төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-г хийсэн. 2016 онд улсын хэмжээнд дунджаар 32 хувь байсан бол 2017 онд 37 хувь, 2018 онд 50.3 хувь, 2019 онд 59.5 хувь, 2020 онд 60.13 хувьд хүрч өсжээ.  

     Харин Завхан аймгийн сумдын үнэлгээний дундаж 2016 онд 23 хувь, 2017 онд 29 хувь, 2018 онд 45 хувь, 2019 онд 56 хувь, 2020 онд 56 хувьд хүрсэн нь жил болгосон дундаж үнэлгээ нэмэгдэж байгааг харуулж байна.

      2017-2019 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий үр дүнд болзол хангасан сумдад ОНХС-ийнх нь өмнөх жилийн санхүүжилтийн 25%-тай тэнцэх хэмжээний “урамшуулал” олгодог байсан бол 2020 онд хийсэн үнэлгээгээр 80%-аас дээш үнэлүүлсэн сумдад 2020 оны ОНХС-ийн санхүүжилтийн  50 хувь, 60-79% оноотой дүгнэгдсэн сумдад 40 хувь, 54-59% оноотой сумдад 25 хувьтай тус тус тэнцэх хэмжээний “урамшуулал”-ыг 2021 онд олгохоор тооцсоноороо онцлог юм.

     Өөрөөр хэлбэл ОНХС-ийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж харьцангуй өндөр оноо авсан сумд ОНХС-ийн хөрөнгийнхөө хэмжээг нь нэмэгдүүлдэг билээ. Ийнхүү авсан онооны дарааллаар жагсаан Дэлхийн банкнаас 2021 онд урамшуулалд 2.3 сая ам долларыг хуваарилахад нийт сумдын 68 хувь буюу 225 сум урамшуулал авах болзлыг хангаснаас Завхан аймгийн 16 сум 293,7 сая төгрөгийн “урамшуулал” авах юм.

Завхан аймгийн болзол хангасан сумдын авсан “урамшуулал”-ын хэмжээ /2016-2020/

 

2017

2018

2019

2020

Урамшууллын хэмжээ болон сумын тоо

7 сум 20.1 сая төгрөг

12 сум 93.5 сая төгрөг

16 сум 289.4 сая төгрөг

16 сум 293.7 сая төгрөг

 

     Төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан ОНХС-ийн санхүүжилтийн хэмжээ буурч, тэр хэмжээгээрээ орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт багасаж байсантай холбогдуулан "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс 2018 оноос эхлэн нийт 330 сумын ОНХС-д “ерөнхий дэмжлэг” олгож эхэлсэн. Завхан аймгийн хувьд 2018-2021 онд бүх 24 сум нийт 1546,5 сая төгрөгийн “ерөнхий дэмжлэг” авч ОНХС-ийн хөрөнгөө нэмэгдүүлсэн бол 2021 онд 116,7 сая төгрөгийн “ерөнхий дэмжлэг” авах юм. 

Завхан аймгийн сумдын 2020 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий дүн, эрэмбэ, “урамшуулал”  ба “ерөнхий дэмжлэг”-ийн хэмжээ, 2021 оны ОНХС-ийн төсөв (сая.төг)

Сумд

2020

ЖГҮ оноо

Эрэмбэ улсын хэмжээнд

       Эрэмбэ         аймгийн хэмээнд

             ГСУ

            Дэмжлэг

Алдархаан

35%

310

21

 

                  5,226.7

Асгат

74%

65

4

                      7,464.4

                  1,759.9

Баянтэс

56%

206

13

                    16,574.5

                  6,285.9

Баянхайрхан

75%

53

3

                    17,336.5

                  4,050.1

Дөрвөлжин

63%

158

6

                    23,945.9

                  5,650.8

Завханмандал

47%

267

20

 

                  2,906.6

Идэр

62%

165

9

                    16,316.1

                  3,859.1

Их Уул

55%

216

15

                    28,343.3

                 10,671.5

Нөмрөг

51%

240

17

 

                  3,597.8

Отгон

70%

90

5

                    22,939.3

                  5,478.6

Сантмаргаз

57%

197

12

                      9,599.6

                  3,577.2

Сонгино

51%

242

18

 

                  3,482.5

Тосонцэнгэл

62%

164

8

                    59,315.1

                 13,960.4

Түдэвтэй

23%

326

24

 

                  3,638.3

Тэлмэн

62%

172

10

                    27,955.0

                  3,330.3

Тэс

58%

188

11

                      9,054.5

                  6,815.9

Улиастай

32%

317

22

 

                  3,383.5

Ургамал

27%

320

23

 

                 10,542.3

Цагаанхайрхан

80%

31

1

                    11,425.5

                  2,157.8

Цагаанчулуут

79%

36

2

                      9,894.0

                  2,292.9

Цэцэн-Уул

56%

209

14

                      9,290.2

                  3,560.1

Шилүүстэй

54%

219

16

                      8,252.8

                  3,143.4

Эрдэнэхайрхан

47%

264

19

 

                  3,533.4

Яруу

63%

162

7

                    16,017.6

                  3,799.3

Сумдын дундаж үнэлгээ болон нийт дүн

56%

 

 

               293,724.30

                  116,704.36

Тайлбар:

ЖГҮ оноо: ТА-3 төслийн хөндлөнгийн үнэлгээний багаас үнэлсэн үнэлгээ
Эрэмбэ: Монгол Улсын 330 сумдыг  үнэлгээний дүнгээр эрэмбэлсэн жагсаалтад тухайн сумын эзэлсэн байр /мөн аймгийн хэмжээнд эрэмбэлэв/
Урамшуулал: ЖГҮ-ий үнэлгээгээр болзол хангасан сумдад ТА-3 төслөөс олгодог санхүүгийн хөшүүрэг
Ерөнхий дэмжлэг: ТА-3 төслөөс 330 суманд олгодог санхүүгийн дэмжлэг 

 

2021 онд Завхан аймгийн ОНХС-д нийт 5,9 тэрбум төгрөг хуваарилагдсаны 30% буюу 2,2 тэрбум төгрөгийг 24 сумынхаа ОНХС-д хуваарилжээ.
 

Завхан аймгийн сумдын 2021 оны ОНХС-ийн санхүүжилт (сая.төгрөг) дэмжлэг, урамшуулал орсон дүнгээр

4

Сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг

IV

 

             2,235,455.5

            2,235,455.5

4.1

Алдархаан сум

1

2021

                  76,509.5

                76,509.5

4.2

Асгат сум

2

2021

                  37,341.5

                37,341.5

4.3

Баянтэс сум

3

2021

                102,539.0

              102,539.0

4.4

Баянхайрхан сум

4

2021

                  74,358.6

                74,358.6

4.5

Дөрвөлжин сум

5

2021

                203,801.4

              203,801.4

4.6

Завханмандал сум

6

2021

                  85,230.4

                85,230.4

4.7

Идэр сум

7

2021

                  71,403.8

                71,403.8

4.8

Их-Уул сум

8

2021

                180,073.0

              180,073.0

4.9

Нөмрөг сум

9

2021

                  50,176.6

                50,176.6

4.10

Отгон сум

10

2021

                  97,976.2

                97,976.2

4.11

Сантмаргаз сум

11

2021

                  64,641.6

                64,641.6

4.12

Сонгино сум

12

2021

                  47,570.0

                47,570.0

4.13

Тосонцэнгэл сум

13

2021

                259,988.9

              259,988.9

4.14

Түдэвтэй сум

14

2021

                  51,238.3

                51,238.3

4.15

Тэс сум

15

2021

                  59,783.7

                59,783.7

4.16

Тэлмэн сум

16

2021

                118,141.2

              118,141.2

4.17

Ургамал сум

17

2021

                101,715.6

              101,715.6

4.18

Улиастай сум

18

2021

                226,568.4

              226,568.4

4.19

Цагаанхайрхан сум

19

2021

                  42,008.2

                42,008.2

4.2

Цагаанчулуут сум

20

2021

                  42,775.9

                42,775.9

4.21

Цэцэн-Уул сум

21

2021

                  57,792.9

                57,792.9

4.22

Шилүүстэй сум

22

2021

                  63,207.6

                63,207.6

4.23

Эрдэнэхайрхан сум

23

2021

                  51,723.5

                51,723.5

4.24

Яруу сум

24

2021

                  68,889.7

                68,889.7

 

2020 ОНД ОНХС-ИЙН ХӨРӨНГӨ ЗАВХАН АЙМАГТ ХЭРХЭН ЗАРЦУУЛАГДАВ?

     Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан “ОНХНС болон ОНХС-аас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал”-ын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. 

     Тухайлбал өнгөрөгч 2020 оны хувьд Завхан аймгийн 24 сумын ОНХС-д нийт 1,866.8 сая төгрөг хуваарилагдсан бөгөөд энэ хөрөнгийг 2019 оны иргэдийн саналд тулгуурлан 2020 онд хөрөнгө оруулалтуудад зарцуулсан байна. Сумд ОНХС-ийн хөрөнгөөр орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, худагт ухаалаг тоолуур нэвтрүүлэх, булаг, шандыг хамгаалах, хогийг хашаажуулах, устгах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Сумдын томоохон бүтээн байгуулалтаас дурдвал /сая төгрөгөөр/:

1.    Завхан    Алдархаан сум

- хүрэн толгойн гарам дээр гүүр баригдах гүүрний ажлын төсөвт-50,0
- Сумын үндэсний баяр наадам-5,0
- Мандаат багт шар шараанд хүнсний ногооны талбай хаших-9,7

2.   Завхан     Асгат сум

A.    Цэвэршүүлэх төхөөрөмжийн барилга- 40,5
B.    Гудамжны гэрэлтүүлэгийн засвар үйлчилгээ- 10,0
C.    Нийтийн халуун усны барилгын засвар-10,0
D.    Гэр хорооллын өрхүүдийг нэгдсэн халаалатанд холбох-10,0

3.    Завхан     Баянтэс сум

A.    Халуун ус шинээр барих ажилын/урьд оны үлдэгдэл-40,0
B.    Багуудын төвүүдийн эд хогшил тоног төхөөрөмж шинэчлэх Багуудын төвүүдийн эд хогшил тоног төхөөрөмж шинэчлэх-19,0
C.    Бэлчээр ашиглалт, усан хангамжийг сайжруулах зорилгоор гүний худаг гаргаж эвдэрсэн худгуудыг засварлана.-19,0
D.    Халуун усны бохирын шугам хийх-5,0
E.    Ахмадын сувилгааны тоног төхөөрөмж авахад-3,0

4.    Завхан     Баянхайрхан сум

A.    Хөгжмийн кабинет тохижуулах-15,6
B.    Сургуулийн хайс шинэчлэх засварлах-19,9
C.    Цэцэрлэгийн тоглоомын талбай-15,0
D.    Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх-15,0

5.    Завхан     Дөрвөлжин сум

A.    Соёлын төвийн их засвар-50,0
B.    Сургуулийн дотуур байрны их засвар, гадна тохижилтийн ажил хийгдэнэ-50,0
C.    Сумын спортын бэлтгэл, сургуулилтын байр барьж ашиглалтанд оруулна.-22,0
D.    Эрүүл мэндийн төвийн оношлогоо эмчилгээний чанарыг сайжруулах зорилгоор лабораторын тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжөөр хангана-10,9

6.    Завхан     Завханмандал сум

A.    Нэгдсэн халаалтын зураг төсөв хийлгэх-15,0
B.    Сумын төвийн гэрэлтүүлэг-9,0
C.    Төрийн баяр наадам-5.0
D.    Дотуур байрны тохижилт-1.8

7.    Завхан     Идэр сум

A.    Халуун усны худаг  гаргах-16.0
B.    Сумын төвийн худгийн засвар-10.0
C.    Баяр наадмын зардал-5.0
D.    ЗДТГ-ын газрын халаалтын засвар-9.5

8.    Завхан     Их-Уул сум

A.    Төв замын дагуух зах барих 2019он-70.0
B.    Мал угаах бодис худалдан авах-20.0
C.    Мал эмнэлгийн байр-20.0
D.    Хүүхдийн 1-р цэцэрлэгийн 2-р байрны цонх солих-10.0

9.    Завхан     Нөмрөг сум

A.    Байгаль орчин нөхөн сэргээлт-11.0
B.    Хайрхан багийн төвийн байр-25.75
C.    ЭМТ-ийн урсгал зардалд-10.0
D.    Байгаль орчинг хамгаалах үлийн цагаан оготнотой тэмцэх-10.0

10.    Завхан     Отгон сум

A.    Сумын хөгжлийн стратеги төлөвлөгөө ном хэвлүүлэх-24.0
B.    Нийтийн биеийн тамирын заалны зураг төсөв-9.0
C.    Сургуулийн спорт заал засварлах-9.9
D.    Хогийн цэгийг дарж булах-9.0

11.    Завхан     Сантмаргаз сум

A.    Сумын төвийн худгийн автомат болгох, Барилгын засвар-10.0
B.    Хүүхэд хамгаалах сан-0.655
C.    Нэгдсэн хог ачих машинтай болох-15.0
D.    Сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг хашаажуулах ажлын гэрээний дүн-10.0

12.    Завхан     Сонгино сум

A.    Нийтийн халуун ус шинээр барих-35.0
B.    Ухаалаг худаг-13.0
C.    ЕБС-ийн хичээлийн байр,спорт заалны дээврийн засвар-10.3
D.    Хогийн цэгийн талбайг торлох-9.0

13.    Завхан     Тосонцэнгэл сум
A.    Дугуйт ачигч худалдаж авах-100.0
B.    Цэцэрлэгийн барилга-180.0
C.    Төвлөрсөн халаалтын зуух-55.6
D.    Шугам сүлжээний ажил /ЕБС-2 2-р цэцэрлэг/-29.0

14.    Завхан     Түдэвтэй сум

A.    Гудамжны гэрэлтүүлэг-20.0
B.    Нэгдсэн камер-14.0
C.    Эрсдлийн сан-5.08
D.    Баяр наадам-5.0

15.    Завхан     Тэс сум

16.    Завхан     Тэлмэн сум

A.    Ерөнхий  боловсролын сургуулийн зураг төсвийн үнэ-22.0
B.    5 багт мал хээлтүүлэгч худалдан авах-45.0
C.    Спорт заалны шалны засвар-10.0
D.    Шинээр худаг барих зардалын тодорхой хувийг санхүүжүүлэх-8.5

17.    Завхан     Ургамал сум

A.    Хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбайн тохижлт-20.0
B.    Эрүүл мэндийн төвд  био химийн аппарад авах-8.0
C.    Тосгуур багт  шинээр нэг худаг гаргах ажлыг аймагтай хамтран хийж гүйцэтгэнэ-8.0
D.    Иргэний танхим халаалтанд холбох-9.9

18.    Завхан     Улиастай сум

A.    Мод тарьж гогоон байгууламж бий болгосон иргэн аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах-20.0
B.    Сайн багш дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэнэ-10.0
C.    Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэнэ-10.0
D.    Гудамж төслийн хүрээнд буугдсан гэрэлтүүлэгийг шилжүүлэн суурилуулах-39.0

19.    Завхан     Цагаанхайрхан сум

A.    Сумын төвийн зарим хэсгийг камержуулах-4.0
B.    Худаг засварлах-3.0
C.    Халуун ус руу цэвэр усны шугам татах-4.5
D.    Ёслол хүндэтгэлийн өргөөг засварлах-7.0

20.    Завхан     Цагаанчулуут сум

A.    Универсаль трактор-11.2
B.    ЭМТ шинжилгээний тоног төхөөрөмж-10.0
C.    Ухаалаг худгийн систем-8.8
D.    Халаалтын зураг төсвийн үнэ-5.0

21.    Завхан     Цэцэн-Уул сум

A.    Нэгдсэн халаалт-30.2
B.    Халуун усны худгийн засвар-9.0
C.    Баяр наадам-5.0
D.    6 настай хүүхдүүдийн гэр өргөөний тохижилт-2.1

22.    Завхан     Шилүүстэй сум

A.    Гэрэлтүүлэг нэмэгдүүлэх-9.5
B.    Өвөр голын гүүр-5.0
C.    Хогны машин-12.0
D.    Багийн гэр шинэчлэх-5.0

23.    Завхан     Эрдэнэхайрхан сум

A.    Мийний гоё сум-17.0
B.    ЕБС-н заалны дээвэр-17.0
C.    Худгын барилга 04 шугамын шинэчилэл-20.0
D.    Ухаалаг худаг-20.0

24.    Завхан     Яруу сум

A.    Баяр наадмын зардал-5.0
B.    Гүний худаг гаргах зардалд-8.0
C.    Хяналтын камер-4.0
D.    Хогийн цэг дарж булах үлдэгдэл-6.0
 

2021 оны 11 сарын 02

Түгээх