Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон Орон нутгийн хөгжлийн сангаас олгох орлогын шилжүүлэг тооцох аргачлал”-ын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг.

     Булган аймгийн ОНХС-д 2013-2020 онд нийт 57,5 тэрбум төгрөг хуваарилагдсан ба аймаг жил бүр хуваарилагдан ирсэн энэхүү хөрөнгийн 30-аас доошгүй хувийг сумддаа хуваарилах журамтай байдаг. 

     Тухайлбал өнгөрөгч 2020 оны хувьд Булган аймгийн 16 сумын ОНХС-д нийт 1,2 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд энэ хөрөнгийг 2019 оны иргэдийн саналд тулгуурлан 2020 онд хөрөнгө оруулалтуудад зарцуулсан байна. 

     Сумд ОНХС-ийн хөрөнгөөр орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, худагт ухаалаг тоолуур нэвтрүүлэх,  булаг, шандыг хамгаалах, хогийг хашаажуулах, устгах,  тоног төхөөрөмж худалдан авах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. 

     Хэдийгээр ОНХС-ийн үйл ажиллагаа 2013 оноос эхэлсэн ч гэлээ иргэдийн оролцох оролцоо тааруу, төрийн албан хаагчид хууль журмын дагуу ОНХС-ийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах байдал сул байсан тул 330 сумын ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2015 оноос эхлэн “Тогтвортой амьжиргаа-3” төсөл үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Төслийн хүрээнд сумдын ОНХС-ийн үйл ажиллагааг ямар түвшинд байгааг үнэлэх зорилготой “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-г 2016 оноос эхлэн жил бүр хийдэг ба сумдын үйл ажиллагаа сайжирсаар байна. 

     Тухайлбал “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий эхний үр дүн 2016 онд улсын хэмжээнд дунджаар 32 хувь байсан бол 2017 онд 37 хувь, 2018 онд 50.3 хувь, 2019 онд 59.5 хувь, 2020 онд 60.13 хувьд хүрч өсжээ.  

     Харин Булган аймгийн сумдын үнэлгээний дундаж 2016 онд 33,4 хувь, 2017 онд 45,1 хувь, 2018 онд 38,6 хувь, 2019 онд 49,8 хувь, 2020 онд 47 хувьд хүрсэн нь хэдийгээр Булган аймгийн сумдын үзүүлэлт 2016, 2017 онуудал улсын дунджаас дээгүүр үнэлэгдэж байсан ч дараагийн жилүүдэд улсын дунджаас 9,67-13,13 хувиар бага дүгнэгдсэн байна.  Мөн бусад аймгийн сумдын үзүүлэлт огцом сайжирч байгааг илтгэж байна. 

     2017-2019 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий үр дүнд болзол хангасан сумдад ОНХС-ийнх нь өмнөх жилийн санхүүжилтийн 25%-тай тэнцэх хэмжээний “урамшуулал” олгодог байсан бол 2020 онд хийсэн үнэлгээгээр 80%-аас дээш үнэлүүлсэн сумдад 2020 оны ОНХС-ийн санхүүжилтийн  50 хувь, 60-79% оноотой дүгнэгдсэн сумдад 40 хувь, 54-59% оноотой сумдад 25 хувьтай тус тус тэнцэх хэмжээний “урамшуулал”-ыг 2021 онд олгохоор тооцсоноороо онцлог юм. Өөрөөр хэлбэл ОНХС-ийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж харьцангуй өндөр оноо авсан сумд ОНХС-ийн хөрөнгийнхөө хэмжээг нь нэмэгдүүлдэг билээ. 

    Ийнхүү авсан онооны дарааллаар жагсаан Дэлхийн банкнаас 2021 онд урамшуулалд 2.3 сая ам долларыг хуваарилахад нийт сумдын 68 хувь буюу 225 сум урамшуулал авах болзлыг хангаснаас Булган аймгийн 4 сум 75,2 сая төгрөгийн “урамшуулал” авсан юм.

Булган аймгийн сумдын авсан “урамшуулал”-ын хэмжээ /2016-2020/

 

2016

2017

2018

2019

2020

“Урамшууллын хэмжээ” болон сумдын тоо

321,5 сая төгрөг

/10 сум/

47,7 сая төгрөг

/12 сум/

84,5 сая төгрөг

/6 сум/

117,3 сая төгрөг

/8 сум/

75,2 сая төгрөг

/4 сум/

     Төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан ОНХС-ийн санхүүжилтийн хэмжээ буурч, тэр хэмжээгээрээ орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт багасаж байсантай холбогдуулан "Тогтвотой амьжиргаа-3" төслийн зүгээс 2018 оноос эхлэн нийт 330 сумын ОНХС-д “ерөнхий дэмжлэг” олгож эхэлсэн. Манай аймгийн хувьд 2018-2020 онд 16 сумын нийт 818,1 сая төгрөгийн “ерөнхий дэмжлэг” авч ОНХС-ийн хөрөнгөө нэмэгдүүлсэн бол 2021 онд 84,6 төгрөгийн “ерөнхий дэмжлэг” авсан юм. 

Булган аймгийн сумдын 2020 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий дүн, эрэмбэ, “урамшуулал”  ба “ерөнхий дэмжлэг”-ийн хэмжээ, 2021 оны ОНХС-ийн төсөв (сая.төг)

Сумд

ЖГҮ оноо

Эрэмбэ /330 сумын хэмжээнд/

Эрэмбэ /аймгийн  хэмжээнд/

Гүйцэтгэлд суурилсан “урамшуулал”

“Ерөнхий дэмжлэг”

Баянагт

63%

157

3

 19,042,755.49

 5,282,300.00

Баяннуур

37%

306

13

 

 2,856,100.00

Бугат

48%

258

6

 

 3,281,000.00

Булган

46%

273

11

 

 6,943,100.00

Бүрэгхангай

28%

318

15

 

 4,319,700.00

Гурванбулаг

68%

97

1

 17,845,633.51

 4,950,300.00

Дашинчилэн

37%

305

12

 

 4,678,900.00

Могод

48%

260

8

 

 4,382,400.00

Орхон

35%

311

14

 

 4,475,700.00

Рашаант

61%

175

4

 18,369,132.87

 5,095,500.00

Сайхан

50%

250

5

 

 4,603,500.00

Сэлэнгэ

48%

259

7

 

 6,376,400.00

Тэшиг

27%

319

16

 

 9,606,100.00

Хангал

66%

125

2

 19,992,107.50

 5,545,700.00

Хишиг-Өндөр

46%

272

10

 

 3,858,700.00

Хутаг-Өндөр

47%

266

9

 

 8,442,600.00

 

 

 

 

75,249,629.37

84,698,000.00

Тайлбар:

ЖГҮ оноо: ТА-3 төслийн хөндлөнгийн үнэлгээний багаас үнэлсэн үнэлгээ

Эрэмбэ: Монгол Улсын 330 сумдыг  үнэлгээний дүнгээр эрэмбэлсэн жагсаалтад тухайн сумын эзэлсэн байр /мөн аймгийн хэмжээнд эрэмбэлэв/

Урамшуулал: ЖГҮ-ий үнэлгээгээр болзол хангасан сумдад ТА-3 төслөөс олгодог санхүүгийн хөшүүрэг

Ерөнхий дэмжлэг: ТА-3 төслөөс 330 суманд олгодог санхүүгийн дэмжлэг

2021 оны 10 сарын 28

Түгээх