“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааны журмын хэрэгжилт, үр дүнг сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-г хийсэн. 2016 онд улсын  дундаж 36 хувь, 2017 онд 37 хувь, 2018 онд 50,3 хувь, 2019 онд 59,5 хувь, 2020 онд 60,13 хувьд хүрч өссөн үзүүлэлттэй байна. 

     Харин Өвөрхангай аймгийн хувьд сумдын үнэлгээний дундаж 2016 онд 36 хувь байсан бол 2017 онд  40 хувь, 2018 онд  64 хувь, 2019 онд 79 хувь, 2020 онд 77 хувьд хүрсэн нь сумдын ажил хариуцсан албан хаагчид чадавхажсан, орон нутгийн иргэдийн оролцоо сайжирсныг илтгэж байна. 

Өвөрхангай аймгийн сумдын ЖГҮ-ний дундаж оноог харуулбал /2016-2020 он/

     ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлэхдээ иргэдийн оролцоо болон ОНХС-ийн үйл ажиллагааг хууль, журмын дагуу хэрхэн удирдан зохион байгуулсан зэрэг 6 бүлгийн 34 үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд Өвөрхангай  аймгийн Бат-Өлзий сум улсын хэмжээнд 2018 онд 1-р байранд, Есөнзүйл сум 3-рт, 2019 онд Тарагт сум 1-рт, Зүүнбаян-Улаан сум 4-рт, 2020 онд Богд сум 2-рт, Хайрхандулаан сум 4-рт, Бат-Өлзий сум 6-рт эрэмбэлэгдэж байсан ба 2020 онд тус аймгийн нийт 19 сумаас 18 нь урамшуулал авах болзлыг хангасан амжилттай байна. 

     Үнэлгээний үр дүнд тулгуурлан төслийн зүгээс удирдлага, арга зүйгээр хангах, чадавх бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг. 

     Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны А/310 тоот захирамжаар байгуулагдсан “Тогтвортой амьжиргаа-3” төслийн "Аймгийн чадавх бэхжүүлэх баг" нь хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, чадавхыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тус төслийн хэрэгжилтэд аймгийн хэмжээнд дэмжлэг үзүүлэн  ажиллаж байна.


2016-2020 оны сум бүрийн ЖГҮ-ний үр дүн ба урамшууллын хэмжээ

2021 оны 07 сарын 18

Түгээх