Хэнтий аймгийн сумдын дундаж үнэлгээ 2016 онд 36.3%, 2017 онд 39.6% байсан бол 2018 онд 52.6%, 2020 онд 74,49% болж жил дараалан өсөж сайжирсаар байна. 2020 оны "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"/ЖГҮ/-ий улсын дундаж үнэлгээ 60,13% байсан бөгөөд Хэнтий аймгийн сумдын дундаж оноо 74,49% байсан нь улсын дунджаас өндөр байв.

Хэнтий аймгийн нийт сумдын дундаж оноо

     ЖГҮ-ий бүлэг тус бүрээр авч үзвэл жигд өсөлттэй байсны үр дүнд бүлэг бүрийн нийт сумдын дунджаас өндөр байгаа нь өмнөх жилийн түвшинг хадгалж чаджээ.

ЖГҮ-ий бүлэг бүрээр сумдын авсан дундаж оноо

     Хэнтий аймгийн сумдын үнэлгээг өмнөх онуудтай харьцуулахад Дадал болон Дэлгэрхаан сумдын үнэлгээ жил бүр өссөөр байна. Баянмөнх, Баянхутаг, Дархан, Галшар, Жаргалтхаан, Норовлин, Батширээт, Өмөндэлгэр, Хэрлэн, Цэнхэрмандал зэрэг 12 сумын үнэлгээ өмнөх оноос дээшилжээ. Харин Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Биндэр, Бор-Өндөр, Мөрөн зэрэг 6 сумын үнэлгээ өмнөх оноос буурсан байна.

ЖГҮ-ийн сумдын оноо 2016-2020 он

     Анх 2016 оны ЖГҮ хийснээс хойш Хэнтий аймгийн урамшуулал авах сумдын тоо нэмэгдсээр 2020 онд нийт сум урамшуулалд хамрагдаж чадсан байна. Тус аймгийн 11 сум 2016 онд 370.2 сая төгрөгийн, 2017 онд 13 сум 53,7 сая төгрөгийн урамшуулал авсан. 2018 онд 15 сум нь нийт 214.6 сая төгрөгийн онд 17 сум 349,3 сая төгрөгийн, 2020 онд 18 сум 444,8 сая төгрөгийн  урамшуулал авах болзол тус тус хангав. Тус аймагт энэ хугацаанд нэг ч удаа урамшуулал аваагүй сумд байхгүй бөгөөд энэ жил 7 сум ОНХС-ийн хуваарьт хөрөнгийн 50 хувийн, 8 сум ОНХС-ийн хуваарьт хөрөнгийн 40 хувийн, 3 сум ОНХС-ийн хуваарьт хөрөнгийн 25 хувийн урамшуулал авна.

Хэнтий аймгийн 2017-2021 онд урамшуулал авсан сумдын тоо

     Хэнтий аймгийн хэмжээнд ОНХС-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах чиглэлээр “Иргэдийн оролцоотой Шинэ Хэнтий” төслийг 2018-2019 онуудад амжилттай хэрэгжүүлсний үр дүнд олон нийтийн оролцоо бүлгийн үзүүлэлт 80,99% болж чадсан байна. 

2021 оны 05 сарын 24

Түгээх