ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН 5 БҮЛЭГ БАГЦ ГАРЫН АВЛАГА БОЛОВСРУУЛЛАА

     Сангийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ы өдрийн тушаалын хавсралт "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Тогтвортой амьжиргаа-3" төсөл, Удирдлагын академитай хамтран 5 бүлэг бүхий гарын авлагыг боловсруулав.

2019 оны 10 сарын 31

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ ХИЧЭЭЛИЙГ БИЕ ДААН СУДЛААД ШАЛГАЛТАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

    "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд өнөөдрийг хүртэл зохион байгуулсан худалдан авах ажиллагааны А3 эрх олгох сургалтуудад нийт 3206 оролцогч хамруулснаас 70% нь тэнцсэн амжилттай байна. Тэгвэл энэ удаагийн сургалтаар 660 хүнийг танхимын сургалтад хамруулахаас гадна бие даан суралцаад, шалгалтаа өгөх боломжийг аймаг бүрд 20 хүртэлх хүнд тус тус олгож байна.

2019 оны 10 сарын 23

ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ А3 ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДСАН НИЙТ ОРОЛЦОГЧИЙН 70 ХУВЬ НЬ ТЭНЦЛЭЭ

            "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 330 сумын албан хаагчдад Худалдан авах ажиллагааны эрх олгох А3 гэрчилгээ бүхий сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ хүрээнд 2017 онд 1023, 2018 онд 2190 оролцогчийг сургалтад хамруулснаас тухайн жил бүр оролцогчдын 70% нь тэнцсэн амжилттай байна. 

2019 оны 07 сарын 29

МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ

        Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэлийн мэдээ гарлаа. Та бүхэн гүйцэтгэлийн мэдээ болон "Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан"-ийн гүйцэтгэлийн мэдээг доорх холбоосоор үзнэ үү. 

МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ ҮЗЭХ

2019 оны 07 сарын 28

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛ 5-Р САРЫН 31 ХҮРТЭЛ ҮРГЭЖИЛЖ БАЙНА

               Орон нутгийн хөгжийн сан/ОНХС/-ийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар жил бүрийн 1-5 дугаар сард иргэдээс санал авах ажил үргэлжилсээр байна. Иргэн 1-5 дугаар сарын аль ч хугацаанд саналаа гаргаж болох ба үүний дараа гаргасан нийт саналуудыг хэлэлцэн, эрэмбэлэх Иргэдийн нийтийн хурал/ИНХ/-даа биечлэн оролцсоноор ирэх онд ОНХС-ийн хөрөнгөөр ямар хөрөнгө оруулалтыг өөрийн хороо, багтаа хийлгэх хүсэлтэй байгаагаа баталгаажуулдаг билээ.

2019 оны 05 сарын 08

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН" НЬ "СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН", "ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САН"-ААС ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?

Орон нутгийн хөгжлийн сан гэж юу вэ?  

        ОНХС нь орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл ОНХС-ийн хөрөнгө нь иргэдийн саналд тулгуурлан зарцуулах ёстой “мөнгө”. 

2019 оны 05 сарын 08

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХЭРЭГЖИЛТ, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛААГАА" СУРГАЛТ 4 ДҮГЭЭР САРЫН 29-НД ЭХЭЛНЭ

                       "ОНХС-ийн үйл ажиллагааны журам"-ыг хэрэгжүүлэх 5 бүлэг гарын авлагыг "Тогтвортой амьжиргаа-3" төсөл, "Удирдлагын академи" хамтран боловсруулж, бүлэг тус бүрийн сургалтыг хийсээр байна.

              Гарын авлагын 1, 2 дугаар бүлгийн сургалтыг багийн Засаг дарга, сумын ОНХС-ийн ажлын хэсгийнхэнд зориулж 3-р сарын 11-ээс 4 дүгээр сарын 05-ы хооронд нийт 330 сумын 3300 гаруй оролцогчийг хамруулан зохион байгуулсан.           

2019 оны 04 сарын 26

"АЙМАГ ДАХЬ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ БАГ"-ИЙН ГИШҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

         

          "Орон нутгийн хөгжлийн санийн үйл ажиллагааны журам"-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ОНХС-ийн 5 бүлэг багц гарын авлагыг "Тогтвортой амьжиргаа-3" төсөл, "Удирдлагын академи" хамтран боловсруулж, бүлэг тус бүрийн сургалтыг зохион байгуулсаар байна.

2019 оны 04 сарын 24

"ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3" ТӨСЛИЙН 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТОВЧ ТАЙЛАН

      

     Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр МУ-ын Засгийн газар - Сангийн яамны хэрэгжүүлж буй "Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь 330 сумын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.

2019 оны 04 сарын 23
Нийт 89 Хуудас 7/9