СУМДЫН ОНХС-ИЙН 2022 ОНЫ ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 8 ДУГААР САРЫН 1-НД ЭХЭЛНЭ

2022 оны Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ 8 дугаар сарын 1-нд эхэлнэ

     МУ-ын Засгийн газар, Дэлхийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС)-ийн үйл ажиллагаанд 2016 оноос эхлэн жил бүр Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ(ЖГҮ) хийдэг. 

2022 оны 07 сарын 29

“МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД 330 СУМЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТАТВАРЫН БАЙЦААГЧ НАР ОРОЛЦЛОО

     “МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД 330 СУМЫН ИТХ-ЫН ДАРГА, НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТАТВАРЫН БАЙЦААГЧ НАР ОРОЛЦЛОО

     Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт болон ИТХ-ын журам, зохицуулалтыг Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нийцүүлэн боловсруулахад дэмжлэг үзүүлэх, холбогдох албаныхан болон малчид, иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шинээр тогтоосон татварын орлогыг бэлчээрийн менежментийн хэрэгцээтэй уялдуулан зарцуулахад чиглүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох байгууллагын анхаарлыг хандуулж, уялдаа холбоог хангах, цаашдын чиглэлийг тодорхойлох зорилгоор “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 4 дүгээр сарын 22-ы өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. 

2022 оны 04 сарын 22

ИРГЭН ТА БАГ, ХОРООНДОО ЯМАР ТОХИЖИЛТ ХИЙЛГЭМЭЭР БАЙНА?

Эх сурвалж: gogo.mn 

ИРГЭН ТА БАГ, ХОРООНДОО ЯМАР ТОХИЖИЛТ ХИЙЛГЭМЭЭР БАЙНА?

     Ундны усаа авдаг худгийн технологи нь хоцрогдсон, хүүхдүүд нь зорчдог гудам гэрэлтүүлэг, замгүй, байрны гадаа тоглох талбай, тоглоомгүй, бэлчээрээ хэрхэн хамгаалах, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, ажлын байр бий болгох зэрэг асуудал амьдарч буй орчинд тань бий юу? Хороо, байрныхандаа хогоо ангилан хаяхыг сургамаар байвч хэрхэхээ мэдэхгүй байна уу?

2022 оны 04 сарын 17

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН" ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН АШИГЛАЛТАД ОРСНООР ИРГЭД ЦАХИМААР САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНД ИРГЭДИЙН САНАЛ АВАХ ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН АШИГЛАЛТАД ОРЛОО

     Сангийн яамны хэрэгжүүлдэг “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс хөгжүүлсэн “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн саналыг цахимаар авах зорилготой “Орон нутгийн хөгжлийн сангийн Удирдлагын мэдээллийн систем (www.onhs.mof.gov.mn)” болон “ОНХС” гар утасны аппликейшнийг ашиглалтад орлоо. 

2022 оны 04 сарын 15

"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН" БОЛ ИРГЭДИЙН МЭДЛИЙН ТӨСӨВ

Эх сурвалж: Монголиан экономи сэтгүүл

"Тогтвортой амьжиргаа-3" төслийн захирал Г.Золбоо: "ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН БОЛ ИРГЭДИЙН МЭДЛИЙН ТӨСӨВ"

- “Тогтвортой амьжиргаа-3” төсөл өмнөх хоёр төслөөс юугаараа онцлог вэ? Төслийн хамрах хүрээ хэр өргөжив? 

-“Тогтвортой амьжиргаа-3” (ТА-3) бол Монгол улсын засгийн газар Дэлхийн банктай хамтран 2002 оноос хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн гурав дахь шатны төсөл юм. Эхний шатны төсөлд найман аймгийг хамруулсан бол хоёр дахь шатнаас нийслэл төдийгүй бүх аймаг, сумыг хамруулж, хүрээгээ тэлсэн. Хөтөлбөрийн хоёр дахь үе шат 2013 онд хэрэгжиж дууссан бөгөөд эхний хоёр шатанд төслийн бүрэлдэхүүн хэсэг болж, туршигдсан “Орон нутгийн санаачилгын сан”-гийн үндсэн үзэл санаа, үйл ажиллагаа 2011 оны сүүлээр батлагдсан Төсвийн тухай хуулиар “Орон нутгийн хөгжлийн сан” (ОНХС) болон хуульчлагдсан. Ингэснээр сум, дүүрэг, аймаг, нийслэл ОНХС-тай болсон бөгөөд 2015 оноос хэрэгжиж байгаа ТА-3 төслийн сумдын ОНХС-ын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд олон талт дэмжлэг үзүүлж байна. Тэр дундаа иргэдийн оролцоог дэмжих замаар ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч байна.  

2022 оны 02 сарын 25

2022 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНД 253 ТЭРБУМ ТӨГРӨГ ХУВААРИЛАГДАНА

     2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн улс орон даяар Орон нутгийн хөгжлийн сан/ОНХС/-ийн иргэдээс санал авах үйл ажиллагаа эхэлсэн билээ. ОНХС нь иргэдийн гаргасан саналыг санхүүжүүлэх зориулалттай төсөв байдаг. Энэ онд ОНХНС болон улсын төсвөөс аймаг, нийслэлийн ОНХС-д олгох орлогын шилжүүлгийн хэмжээ 253,4 тэрбум төгрөг байх ба аймаг, нийслэл нь энэхүү шилжүүлгийн 30-аас доошгүй хувийг сум, дүүргийнхээ ОНХС-нд шилжүүлдэг.  

2022 оны 02 сарын 10

ХОТОЛ ОЛНООРОО САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

Өөрсдийн болон үр хүүхдүүдийн сайн сайхан амьдрах орчин, нөхцөлийг бий болгоход ОНХС-ийн үйл ажиллагаанд саналаа өгдөг Монгол орны өнцөг булан бүрд амьдарч буй бүх иргэддээ, иргэдийнхээ саналыг эрхэмлэн ОНХС-ийн үйл ажиллагааг зохион байгуулагч баг, хорооны Засаг дарга, шат шатны төрийн албан хаагч, удирдлагууд, ОНХС болон "Тогтвортой амьжиргаа-3" төслийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг та бүхэндээ "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн мэнд дэвшүүлье! 
ХОТОЛ ОЛНООРОО САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

2022 оны 02 сарын 01

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ, ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХУРАЛДААН ХИЙХ ХУГАЦААГ 6 ДУГААР САР БОЛГОЖ ӨӨРЧИЛЛӨӨ

“Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн баталлаа


       “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн төслийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ы өдөр УИХ-аар хэлэлцэн баталснаар “Төсвийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт орж тус татвар нь “Орон нутгийн хөгжлийн сан”/ОНХС/-ийн хөрөнгийн нэг эх үүсвэр болсон. “Малын тоо толгойн албан татвар”-ыг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталснаар ОНХС-д төвлөрүүлэн тухайн сум, дүүргийн мал аж ахуй хөгжүүлэх, бэлчээрийн менежмент сайжруулах, өвөлжилтийн бэлтгэл хангах төсөл, арга хэмжээнд зарцуулахаар тусгасан. 

2021 оны 11 сарын 10

2021 ОНД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 4 СУМ 313,1 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВЛАА

     "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс ОНХС-ын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/ хийсэн. 2016 онд Улсын хэмжээнд дундаж 32 хувь байсан бол 2017 онд 37 хувь, 2018 онд 50.3 хувь, 2019 онд 59.5 хувь, 2020 онд 60.13 хувьд хүрч тогтмол өсөлттэй үзүүлэлтийг үзүүлж байна. Дархан-Уул аймгийн хувьд 2016 оноос эхлэн нийт сумдын дунджаас өндөр үзүүлэлтийг тогтмол үзүүлж ирсэн. Энэ онд мөн ЖГҮ-ээр 66.7 хувьтай дүгнэгдсэн байна.

2021 оны 11 сарын 08
Нийт 89 Хуудас 2/9