ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ТӨСЛИЙН АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР


     "Тогтвортой амьжиргаа-3" төсөл (ТА-3) нь 2015 оны 7 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Төсөл нь Монгол орны хөдөө орон нутагт нэн тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд засаглал болон иргэд, олон нийтийн оролцоог сайжруулах гол зорилготой. 

ТА-3 төсөл нь дараах 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

1.Орон нутгийн засаглал, амьжиргааны чадавхыг бэхжүүлэх;
2.Сайн засаглал, үр дүнд суурилсан дэмжлэг үзүүлэх хөтөлбөр;
3.Төслийн хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ ба тайлагналт

     Төсөл нь Өвөрхангай аймагт ажиллах Төслийн орон нутгийн ажилтан /1 орон тоо/-ыг сонгон шалгаруулна. Төслийн орон нутгийн ажилтан нь орон нутгийн төсвийн удирдлага болон Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, орон нутгийн засаг захиргаа, иргэдийн чадавхыг бэхжүүлэхэд Аймгийн чадавхыг бэхжүүлэх баг (АЧББ)-т дэмжлэг үзүүлэх, мэдээ, мэдээллээр хангах, төслийн үйл ажиллагааг тухайн орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллах ба уг ажилтныг тухайн орон нутгаас сонгон шалгаруулна. 

Ажлын зорилго, хамрах хүрээ

     Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон орон нутгийн засаг захиргаа, төсөлтэй хамтран ажиллагч бусад байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, ОНХС-гийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажилтнууд болон иргэдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслийн үйл ажиллагааг орон нутагт хариуцах чиг үүрэг бүхий төслийн орон нутгийн ажилтныг ажиллуулах ба төслийн стратеги, зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгүүлнэ. Үүнд:   
1.    ТХН болон орон нутгийн засаг захиргаа, төслийн хүрээнд хамтарч ажиллах бусад оролцогч талууд хоорондын уялдаа холбоог хангах:
•    Тухайн орон нутагт шаардлагатай байгаа дэмжлэг, хэрэгцээг тодорхойлж хэрхэн шийдвэрлэх санал боловсруулж ТХН-д тавьж шийдвэрлүүлэх;
 
2.    Чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжих. Үүнд: 
•    Орон нутгийн чадавх бэхжүүлэх хэрэгцээг тодорхойлох (оролцогч талуудыг хамруулан);
•    АЧББ-тай хамтран тухайн аймгийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, үүнд сумдын чадавхыг бэхжүүлэх онцлог хэрэгцээг аймгийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгах, үүнийг хэрэгжүүлэх зохицуулалтын үр ашигтай төлөвлөгөө гаргах;
•    Орон нутагт хэрэгжиж буй олон улсын байгууллагуудаас санхүүждэг төсөл, хөтөлбөртэй төслийн үйл ажиллагааны уялдаа, холбоог хангах, хамтран ажиллах арга замыг тодорхойлж, саналаа АЧББ болон ТХН-д танилцуулж шийдвэрлүүлэх;
•    АЧББ-ийн гишүүд болон аймгийн ЗДТГ-ын ажилтнуудад сумын ОНХС-гийн үйл ажиллагаанд оролцогч талуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт болон чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааны үр дүн, үр ашигтай байдалд дүн шинжилгээ хийх, хяналт тавих;

3.    Орон нутгийн удирдлагуудад гүйцэтгэлээ сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх. Үүнд:
•    Төсвийн тухай хууль болон ОНХС-тай холбоотой гарсан журам, зааврыг орон нутгийн засаг захиргааны байгууллага болон иргэдэд тайлбарлах, таниулах, ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
•    ОНХС-гийн жилийн  гүйцэтгэлийн үнэлгээ (ЖГҮ) хийх болон ОНХС-гийн удирдлагын мэдээллийн системд шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулахад дэмжлэг үзүүлэх;

4.    ТА-3 төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг дэмжих (ЖГҮ-г хамруулна):
•    Орон нутаг дах төслийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө, тайланг сар, улирал, хагас болон бүтэн жилээр бэлтгэж ТХН-ээр хянуулж, батлуулах;
•    ТА-3 төслийн орон нутаг дахь оролцогч талуудтай харилцаа холбоо тогтоох тэдэнтэй төслийн олон нийттэй харилцах стратегид заасан чиглэлээр харилцах;
•    Төлбөр, тооцоо хийх, түүнтэй холбоотой анхан шатны бичиг  баримтуудыг цуглуулах, цэгцлэх, зардлын тайлан гаргах зэрэг төслийн санхүүгийн удирдлагатай холбоотой ажлуудыг орон нутагтаа хариуцах. 

Хүлээгдэж буй үр дүн

•    Төслийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө тухайн орон нутагт амжилттай хэрэгжсэн байх;
•    АЧББ-ийн үйл ажиллагаа тогтмолжиж, тухайн аймаг чадавх бэхжүүлэх нэгдсэн хөтөлбөртэй болсон байх; 
•    Орон нутгийн засаг захиргаа, иргэд, олон нийтийн санал, хүсэлтийн дагуу чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байх;
•    Орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажилтнууд болон иргэдийн ОНХС болон орон нутгийн төсвийн талаар мэдлэг, чадвар дээшилсэн байх;
•    Олон нийт, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажилтнууд ОНХС болон түүний ач холбогдлын талаарх мэдлэгээ хуваалцдаг болсон байх;
•    Тухайн аймгийн сумдын ОНХС-гийн жилийн гүйцэтгэлийн үнэлгээ өмнөх оноос сайжирсан байх.
Ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд
•    Төрийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүй, гадаад харилцаа, төрийн удирдлагын аль нэг чиглэлээр их дээд сургууль төгссөн байх /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/;
•    Дараах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. Үүнд: 
o    Аймаг болон сум орон нутгийн засаг захиргааны байгууллагад ажиллаж байсан;
o    Төсвийн тухай хууль, ОНХС-гийн хэрэгжилт, түүнчлэн эдгээр болон холбогдох бусад хууль, журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байсан;
o    Орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагаанд оролцож байсан;
o    Засаг захиргааны байгууллагууд, малчид болон эмзэг бүлэгт зориулсан ОНХС (эсвэл орон нутгийн хөгжлийн чиглэлээр) болон чадавх бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байсан; 
o    Газар зохион байгуулалт, түүний хэрэгжилт зэрэг бэлчээрийн удирдлагатай холбоотой ажил үүрэг гүйцэтгэж байсан;
o    Төрийн болон орон нутгийн өмчөөр хийх худалдан авалтын үйл ажиллагаанд оролцож байсан, худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээтэй.

•    Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, бусдыг сонсох чадвартай; 
•    Microsoft хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
•    Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай.  

Гэрээний хугацаа, тайлагнал 

     Гэрээг 6 сарын туршилтын хугацаагаар байгуулах ба ажилтны сар, улирал, хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг ТХН-ээс хянан дүгнэсний үндсэн дээр сунгах эсэхийг шийдвэрлэнэ. 
Төслийн орон нутгийн ажилтан нь АЧББ-тай нягт хамтран  ТХН-ийн Техникийн ахлах мэргэжилтний шууд удирдлага дор ажиллана. Тухайн аймагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ТХН-ээр батлуулан хэрэгжүүлнэ. 

Сонгон шалгаруулалт

Дээрх шаардлагуудыг хангаж байгаа ажил горилогч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.  
•    Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал; 
•    Төрийн албан хаагчийн дэлгэрэнгүй анкет;  
•    Иргэний үнэмлэхийн хуулбар /2 тал, нотариатаар баталгаажуулсан/;
•    Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
•    Өмнө нь ажиллаж байсан болохыг нотлох албан газрын тодорхойлолт /2 өөр  байгууллагаас/;
•    Тухайн орон нутагт сүүлийн 3 -аас доошгүй оршин сууж байгааг нотлох баримт бичиг. 
 
     Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Төсөл хэрэгжүүлэх нэгжид 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу. 

     Жич: Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна, өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авахгүй.

Холбогдох хаяг:
“Тогтвортой амьжиргаа -3” төсөл хэрэгжүүлэх нэгж
Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо,
Анкара гудамж-23, Тод Тауэр, 8-р давхар,  Утас:7000-9828

 2020 оны 01 сарын 26

Бусад зарлал 

Түгээх

2021 оны 01 сарын 26

Түгээх