2020.11.13-ы өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар "Төсвийн тухай хууль"-д 60.2.8 нэмэлт заалт орсон.

     Энэ заалтаар "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн эх үүсвэрт Малын тоо толгойн албан татварын орлогыг нэмэлтээр тусгаж энэхүү орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулна гэж заасан.

     Мөн тус хуралдаанаар "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийг баталсан. Энэхүү хуульд Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байх ба албан татварын хэмжээг дээрх хязгаарт багтаан сум/дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоохоор заасан.

     Тус хууль 2021 оны 1 дүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ба хуультай холбогдуулан "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-д нэмэлт өөрчлөлт орно.

     Хуулийн танилцуулга видео үзэх: http://www.khural.mn/n/9udor /Видео танилцуулгыг "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь төсөл" бүтээв./

     "Малын тоо толгойн албан татварын тухай хууль"-ийн дэлгэрэнгүйг үзэх: https://www.legalinfo.mn/law/details/15729

         

2021 оны 01 сарын 01

Түгээх