Төслийн 2019 оны тайлан дэлгэрэнгүй үзэх

Төслийн тухай дэлгэрэнгүй үзэх

Төслийн хүрээнд 2019 онд "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх дэд төслийг 241 суманд хэрэгжүүлсэн нь тус сангийн үйл ажиллагаанд оролцох иргэдийн оролцоог 2-4 дахин нэмэгдүүллээ.

     “Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь 2019 онд гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 36 үйл ажиллагааг төлөвлөж ажилласнаас үйл ажиллагааны хэрэгжилтийн хувь 85% ба төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлтийн хувь 90.8%, санхүүгийн зарцуулалт 92%. Дээрх 3 үзүүлэлтийн дундаж 89.2% байна. Төслийн нийт хэрэгжилтийн хугацаан дахь (2015-2019) төслийн гүйцэтгэл 79.2% байна.

     Төслийн хүрээнд 330 сумын ОНХС-ийн гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/ хийдэг ба 2019 онд 4 дэх жилдээ энэ үнэлгээг хийв. Эхний үр дүн 2016 онд 330 сумын улсын дундаж оноо 32% байсан бол 2017 онд улсын дундаж үзүүлэлт 37%, 2018 онд 50.3% болж, 2019 онд 59.5%-д хүрч өссөн. Сайн үнэлүүлсэн сумдад төслийн хүрээнд тухайн сумын ОНХС-ийн өмнөх оны санхүүжилтийн 25%-ийг “урамшуулал” болгон олгодог ба 2017 онд 154 сум буюу нийт сумдын 46.6 хувь “урамшуулал” авсан.

     Тухайн жилд урамшуулал авсан сумын хамгийн бага үнэлгээний хувь 32%, 2018 онд нийт сумдын 50 хувь нь урамшуулал авах болзлыг хангаж, урамшуулал авсан сумын хамгийн бага үнэлгээний 35.4% болж, өмнөх оныхоос 3.4 хувиар өссөн, 2019 онд нийт сумдын 67 хувьд олгоход урамшуулал авах сумын хамгийн бага үнэлгээний хувь 44.1% болсон байна.

     Ийнхүү ЖГҮ-ий дүн нь 2020 онд нийт сумдын 75 хувьд нь урамшуулал олгоход 49.5% болж байгаа бөгөөд энэ нь сумдын ОНХС-ийн гүйцэтгэл өмнөх оноос жил тутам сайжирч байгааг харуулахын зэрэгцээ ТА-3 төсөл үр дүнгийн гол шалгуур үзүүлэлтээ хангах болзлыг бүрдүүлж байгааг илтгэж байна.

     Төслийн нийт хэрэгжилтийн хугацаанд 8000 орчим оролцогчийг сургалтад хамруулан, чадавхжуулахаар үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшнийг тогтоосон нь 2019 оны 4 дүгээр улирлын байдлаар хуримтлагдсан (давхардсан тоогоор) тоогоор 11758 төрийн албан хаагч буюу төслийн нийт хугацаагаар авч үзвэл 15823 орчим төрийн албан хаагчийг сургаж чадавхжууллаа. 

     Мөн аймгийн чадавх бэхжүүлэх баг болон төслийн орон нутгийн ажилтнууд хамтран 2019 онд модуль 4,5 буюу ХШҮ, хөрөнгийн удирдлагын чиглэлээр улсын хэмжээнд 1500 гаруй иргэдийг сургалтад хамруулж, холбогдох мэдлэг, мэдээллийг өгч ажиллаа. А3 гэрчилгээ олгох сургалтад нийт 2190 төрийн албан хаагчийг сургаснаас 70% буюу 1,533 хүн тэнцэж ОНХС-ийн үнэлгээний хороонд орж ажиллах эрхтэй болов.

     Төслийн хүрээнд 21 аймагт чадавх бэхжүүлэх багийг байгуулан ажилладаг. Энэ баг нь сумдынхаа ОНХС-ийн үйл ажиллагааг дэмжих, ОНХС-ийн үйл ажиллагаа зохион байгуулагч албан хаагчдыг удирдлага, арга зүйгээ хангах зорилготой. Төслийн дунд хугацааны шалгуур үзүүлэлтүүд болох “Төслийн шугамаар олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглаж байгаа Аймгийн чадавх бэхжүүлэх багийн гишүүд болон аймгийн түвшний албан хаагчдын хувь хэмжээ”, “Аймгийн чадавх бэхжүүлэх багийн зохион байгуулсан сургалтын үр дүнд чадавх нь дээшилсэн сумын албан хаагчдын хувь хэмжээ” гэсэн шалгуур үзүүлэлтийн ахицыг 2019 оны 12 дугаар сард тусгайлан боловсруулсан асуулга бүхий ур чадварыг үнэлэх судалгааг цахим хэлбэрээр авахаар зохион байгуулж судалгааны аргачлал, түүвэр, зааварчилгааг бэлэн болгож төслийн орон нутгийн ажилтнуудад холбогдох зааварчилгааг өгч ажиллав.

     Судалгааны талбарт мэдээлэл цуглуулах ажлыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлсэн. Судалгааны дүнгээр “Төслийн шугамаар олж авсан мэдлэг, ур чадвараа ашиглаж байгаа Аймгийн чадавх бэхжүүлэх багийн гишүүд болон аймгийн түвшний албан хаагчдын хувь хэмжээ” 2019 онд 72% бол “Аймгийн чадавх бэхжүүлэх багийн зохион байгуулсан сургалтын үр дүнд чадавх нь дээшилсэн сумын албан хаагчдын хувь хэмжээ” 81% болж тус тус өссөн байна.

     Мөн төсөл нь Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаагийн хувьд хэрэгжилтийн түвшнээ 2019 онд шат ахиулж "Амжилттай хэрэгжиж байгаа төсөл" түвшинд хүрлээ.

     Төслийн үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд мэдээлэх, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд ОНХС болон төслийн үйл ажиллагаатай холбоотой нийт 2 шторк, 6 нэвтрүүлгийн зураг авалт, эвлүүлэг, хийц, цацалт, үндэсний болон орон нутгийн түвшинд 56 мэдээ бэлтгэл, цацалт, 13 эх бэлтгэн, нийт 63090 /үндэсний хэмжээнд/ ширхэг материал хэвлэж, олон нийт болон сургалтад хамтрагдсан төрийн албан хаагчдад түгээснээр хамгийн багадаа 400,000 орчим иргэн, төрийн албан хаагчдад мэдээлэл түгээгээд байна.


 

 

2020 оны 06 сарын 17

Түгээх