"ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН"-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЕ ШАТ

Төлөвлөлтийн үе шат: 

1. Баг/хорооны Засаг даргад саналаа гаргана (Жил бүрийн 1-5 дугаар сарыг дуустал санал асуулгын хуудас бөглөх, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрийн аль нэгээр)
2. Иргэдийн нийтийн хурал (5-р сарын 31-ээс өмнө зохион багуулна. Иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлж, батална. Иргэд оролцоно.)

3. Сум/дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг саналуудыг нэгтгэж эрэмбэлнэ. (Баг/хорооны ИНХ-аас ирсэн саналуудыг нэгтгэж, эрэмбэлнэ. Ингэхдээ саналууд нь хориглосон заалтад ороогүй байх, сум/дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нийцсэн эсэх, олон хүн үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг харгалзана)
4. Сум/дүүргийн Засаг дарга нь Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулна.
5. Сум/дүүргийн Засаг дарга нь нэгдсэн жагсаалтыг сум/дүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсвийн төслийн хамт өргөн мэдүүлнэ.
6. Сум/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нэгдсэн жагсаалтыг хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр хэлэлцэн батална. 

Гүйцэтгэлийн үе шат: 

1. Тухайн шатны ИТХ-аар баталсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гүйцэтгэнэ. 

Тайлагналын үе шат: 

1. Баг/хорооны Засаг дарга нь сум/дүүргийн ЗДТГ-тай хамтран өмнөх оны ОНХС-ийн үйл ажиллагааны үр дүн, тухайн онд ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг дараагийн төсвийн жилийн аймаг, нийслэл, сум дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл, арга хэжмээний танилцуулгын хамт бэлтгэж баг, хороо, сум, дүүргийн мэдээ мэдээллийн хэрэгслээр дамжуулан 2 дугаар сард багтаан олон нийтэд танилцуулна.

2. Сум/дүүргийн Засаг дарга нь ИТХ-аар батлагдсан ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтад иргэдийн өгсөн санал багтсан болон багтаагүй шалтгааныг тухайн саналыг ирүүлсэн баг/хорооны Засаг даргаар дамжуулан иргэдэд заавал мэдээлнэ. 

2020 оны 01 сарын 19

Түгээх