Сангийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 12-ы өдрийн тушаалын хавсралт "Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам"-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Тогтвортой амьжиргаа-3" төсөл, Удирдлагын академитай хамтран 5 бүлэг бүхий гарын авлагыг боловсруулав.

   Энэхүү гарын авлагын бүлэг тус бүр нь ОНХС-ийн үйл ажиллагааг зохион байгуулдаг шат шатны албан хаагчид болон иргэдэд зориулсан ба иргэдийн оролцоог хэрхэн хангах, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрхэн эрэмбэлэх, худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, ОНХС-ийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих болон ОНХС-ийн хөрөнгөөр бий болсон хөрөнгө оруулалтыг хэрхэн бүртгэх талаар бодитой жишээ, аргачлал зэргийг багтаасан болно. Үүнд:

     1 дүгээр бүлэг: "Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх нь" /Баг/хорооны Засаг дарга нарт/

     2 дугаар бүлэг: "ОНХС-ийн хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх аргачлал" /Сум/дүүргийн ОНХС-ийн Ажлын хэсгийн гишүүдэд/

     3 дугаар бүлэг: "Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, худалдан авах ажиллагаа" /ЗДТГ-ын ажилтнуудад/

     4 дүгээр бүлэг: "ОНХС-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээ" /Төрийн албан хаагчид болон иргэдэд/

     5 дугаар бүлэг: "Хөрөнгийн удирдлага" гэсэн 5 бүлэг багтана. 

     "Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь 2019 онд энэхүү гарын авлагын хүрээнд сургалтын материал боловсруулан сумдын 6500 гаруй албан хаагчдыг хамруулан сургалт зохион байгуулсан ба үүний үр дүнд сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа сайжирч Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний 2019 оны 330 сумын дундаж оноо 59.5%-д хүрч, 2020 онд 248 сум "урамшуулал" авах болзол хангаад байна. 

  Доорх холбоосоор гарын авлагыг татаж үзнэ үү!

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАРЫН АВЛАГА ТАТАЖ ҮЗЭХ

2019 оны 10 сарын 31

Түгээх