"Орон нутгийн хөгжлийн санийн үйл ажиллагааны журам"-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан ОНХС-ийн 5 бүлэг багц гарын авлагыг "Тогтвортой амьжиргаа-3" төсөл, "Удирдлагын академи" хамтран боловсруулж, бүлэг тус бүрийн сургалтыг зохион байгуулсаар байна.

             Гарын авлагын 1, 2 дугаар бүлгийн сургалтыг 3-р сарын 11-ээс 4-р сарын 5-ы өдрүүдэд 330 сумын багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, сумын ОНХС-ийн ажлын хэсгийн гишүүд, нийт 3300 гаруй албан хаагчийг оролцуулан зохион байгуулсан бол энэ удаад "ОНХС-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээ" болон "ОНХС-ийн хөрөнгийн удирдлага" сэдэвт 4, 5 дугаар бүлгийн сургалтыг "Аймаг дахь чадавх бэхжүүлэх баг"-ийн гишүүдийг оролцуулан зохион байгуулж байна. 

         "Аймаг дахь чадавх бэхжүүлэх баг" нь сумдынхаа ОНХС-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, арга зүйгээр хангах зорилготойгоор төслийн хүрээнд байгуулагдсан ба сургалтад хамрагдсан гишүүд сургалтаас сурсан агуулгаа 5-р сард багтаан сумынхаа төрийн албан хаагчдад заах юм. 

             Харин "ОНХС-ийн хэрэгжилт, худалдан авах ажиллагаа" 3 дугаар бүлгийн сургалтыг 5 дугаар сарын эхний өдрүүдэд бүх 330 сумын холбогдох албан хаагчдыг хамруулан зохион байгуулах гэж байна.

 

 

 

 

2019 оны 04 сарын 24

Түгээх