2019 оны 3 сарын 11-ээс 21-ий өдрүүдэд хооронд Дорнод аймагт явагдсан “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх, төсөл, хөтөлбөр, арга хэмжээг эрэмбэлэх арга зүй”  сургалтад  сургагч багш Б.Туяа, Х.Сэлэнгэ нар ажиллаж  Дорнод аймгийн 14 сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ажилтнууд оролцлоо. 
    

          Сургалтад сумдын орлогч дарга 13, төрийн сангийн мэргэжилтэн 14, Санхүү албаны  дарга 11, Байгаль орчны хяналтын улсын байцаагч 14, хөдөө аж ахуйн мэргэжилтэн 14, Мал эмнэлгийн мэргэжилтэн 3, нийгмийн ажилтан 3, багийн Засаг дарга 53, багийн Иргэдийн нийтийн хурал/ИНХ/-ын дарга 20, багийн ИНХ-ын тэргүүлэгч 9, хэвлэл мэдээллийн ажилтан 2, нийт 166 хүн хамрагдлаа. 
    
        Сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт бүрийн төгсгөлд оролцогчдын дунд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, мэдлэгийг хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлэг хийсэн ба сумдын албан хаагчдаас дараах саналууд гарч байв. Үүнд: 
    
        Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, мэдээллээр хангахад бүлгийн зохион байгуулалтыг ашиглах, цаг тооны бичгээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх, багийн ИНХ-ын ирцийг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, сум бүр чиглүүлэгчтэй болж, чиглүүлэгчээр дамжуулан мэдээлэл түгээх, тогтсон өдөртэй болгох зэрэг асуудлууд түлхүү дэмжигдлээ.
 

2019 оны 04 сарын 01

Түгээх