“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс зохион байгуулж буй “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх” сэдэвт сургалт Говь-Алтай аймагт 3 сарын 11-ний өдрөөс 23-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтад 18 сумын 88 багийн 117 багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, сумын ОНХС-ийн 74 албан хаагч, 2 хэвлэл мэдээллийн ажилтан хамрагдлаа. 

            Сургалтаар 2018 оны 9 дүгээр сард батлагдсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Тогтвортой амьжиргаа-3” төсөл, Удирдлагын академийн хамтран гаргасан 5 бүлэг бүхий багц гарын авлагын 1, 2 дугаар бүлэг буюу багийн түвшинд ОНХС-ийн үйл ажиллагааг хэрхэн төлөвлөх, иргэдээс хэрхэн санал авч эрэмбэлэх болон сумын түвшинд багуудаас ирсэн саналуудыг хэрхэн эрэмбэлэх талаар ойлголт, арга зүйг танилцууллаа.             

            Энэхүү сургалт нь улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд сүүлийн аймаг 4 дүгээр сарын 4-нд дуусаж, улсын хэмжээнд 3300 гаруй оролцогчийг хамруулах юм.  
 

 

2019 оны 03 сарын 27

Түгээх