“Тогтвортой амьжиргаа-3” төслөөс улс орон даяар зохион байгуулж буй “Орон нутгийн хөгжлийн санг төлөвлөх болон төсөл, арга хэмжээг эрэмбэлэх” сэдэвт сургалт Увс аймагт 9 дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. 

              Энэ хугацаанд тус аймгийн 13 сумын 150 оролцогч сургалтад хамрагдсанаас багийн байгуулдаг багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч 82, сумын ЗДТГ, төсөвт байгууллагын албан хаагч 68 оролцогч ОНХС-ын шинэчилсэн журамтай танилцаж, хэрэгжүүлэх арга зүйд суралцлаа. 

               Сургалтын үеэр иргэдийг санал авах ажилд хэрхэн идэвхтэй хамруулах, иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар сум бүрд хэлэлцүүлэг өрнүүлж, оновчтой саналууд гарч байв. Тухайлбал бүлгийн зохион байгуулалтад орох, багийн хурлын арга барилыг өөрчлөх, баг, сумын хурал хуралдах үед холбогдох журмыг танилцуулсан хэвлэмэл материал байрлуулах, сум бүхэнд сургагч багш гаргаж ОНХС-ийн бүх талын оролцогчдыг мэдлэг, мэдээллээр хангах шаардлагатай байгааг онцолж байлаа.  
             “Тогтвортой амьжиргаа-3” төслөө ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор жил бүр хийдэг “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий 2018 оны үнэлгээгээр Увс аймгийн 10 сум амжилттай үнэлүүлж нийт 199 сая төгрөгийн урамшуулал авсан. 
       Тиймээс энэ удаагийн сургалтын үеэр урамшуулалд хамрагдаж чадаагүй үлдсэн 9 сумын төлөөлөл ОНХС-ийн үйл ажиллагаагаа сайжруулан, ирэх жил урамшуулалд хамрагдах зорилтыг тавин ажиллахаа илэрхийлж байлаа.  

 

2019 оны 03 сарын 20

Түгээх