Говь-Алтай аймгийн ЖГҮ-ний үр дүн

          Монгол Улсын Засгийн газар, “Олон улсын хөгжлийн ассоциаци” хооронд байгуулсан гэрээний дагуу 2015 оноос “Тогтвортой амьжиргаа-3” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн гол зорилго нь хөдөө орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлдэг. 

         Төслийн гол бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн засаглалыг дэмжих, сайжруулах зорилгоор сумдад үр дүнд суурилсан санхүүжилт болгодог урамшууллын тогтолцоог туршиж нэвтрүүлэх “Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшуулллын хөтөлбөр” ба хөлөлбөрийг хэрэгжүүлэхдээ 330 сумдын засаглалын түвшнийг жилийн гүйцэтгэлээр үнэлэх "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ" /ЖГҮ/ хийдэг ба үнэлгээнд үндэслэн болзол хангасан сумдад ОНХС-ийн 25%-тай тэмцэх хэмжээний “урамшуулал”-ыг 2017 оноос жил бүр олгож байна.

           Сумдын засаглалын түвшнийг үнэлэхийн тулд үнэлгээний шалгуур үзүүлэлт болон түүнийг үнэлэх аргачлалыг боловсруулан ба бие даасан хөндлөнгийн үнэлгээний баг сум бүрийн үнэлгээг тухайн орон нутагт нь очиж гүйцэтгэдэг.

           Үнэлгээний шалгуур үзүүлэлт нь ОНХС-г хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, дүрэм журмын хүрээнд сумдын засаглалыг хэд хэдэн бүлэг үзүүлэлтээр тодорхойдог ба үнэлгээний үр дүнд сумдад олгох "урамшуулал"-ыг орон нутгийн төсөвт суулган хуваарилдаг. Тус аргачлалаар 3 жил дараалан үнэлгээ хийх хугацаанд сумдын үнэлгээ жил бүр сайжирч 2018 оны нийт 330 сумын дундаж үнэлгээ 50%-д хүрээд байна. 

         Говь-Алтай аймгийн нийт сумдад хийсэн ЖГҮ-ий дүн 2017 онд 2016 оноос ахиж 45 хувь, 2018 онд 47.8 хувь болсон ч энэ нь улсын дундаж үнэлгээ болох 50.3 хувиас доогуур байна.

              2016, 2017, 2018 оны ЖГҮ-ний үр дүн, нийт сумдын дундаж ба тухайн аймгийн сумдын дундаж

             Бүлэг бүрээр нь авч үзвэл 2018 онд олон нийтийн оролцоо, төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний бүлгийн үзүүлэлтүүд өмнөх оныхоос дээшилсэн байна. Тэр дундаа олон нийтийн оролцооны бүлгийн үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирчээ. Гэвч энэ нь улсын дунджаас доогуур байна. Харин ил тод байдал, гүйцэтгэл, өмчийн удирдлагын бүлгийн үнэлгээ өмнөх оноос 6-10 хувиар буурсан байна.

Говь-Алтай аймгийн сумдын 2017, 2018 оны ЖГҮ-ний үр дүн, бүлгээр

              Бүлэг бүрийн үзүүлэлтээр нь харьцуулж харвал, олон нийтийн оролцооны бүлгийн 1 үгээр үзүүлэлт 2018 онд мэдэгдэхүйц дээшилсэн байна. 2018 онд сумын багууд нь иргэдээс саналын хуудсаар санал авах байдал нэмэгджээ. Иргэдийн саналаар ирсэн төсөл, хөтөлбөр арга хэмжээг 4 үзүүлэлтээр бэлтгэх үзүүлэлт  болон, багийн  иргэдийн хурлын ирцтэй холбоотой үзүүлэлтүүд өмнөх оны түвшинд байна.

              Харин багууд төсөл хөтөлбөрийг эрэмбэлэхдээ зөвхөн иргэдийн саналын оруулсан үзүүлэлт 2018 онд өмнөх оныхоос сайжирчээ. Төлөвлөлтийн бүлгийн хувьд, худалдан авах ажиллагааны аргыг зөв сонгосон эсэх , сумын ажлын хэсэг хуралдсан эсэх  үзүүлэлтүүд 2018 онд дээшилжээ. Ил тод байдлын бүлгийн  3 үзүүлэлтийн ИТХ-д иргэд оролцуулсан эсэх, шилэн дансанд мэдээлэл оруулсан байдлын дундаж үнэлгээ өмнөх оныхоос буурч, төвийн мэдээллийг иргэдэд хүргэсэн байдлын үзүүлэлт өмнөх оны түвшинд байна.

             Гүйцэтгэлийн бүлэг үзүүлэлтээс ОНХС-ийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдсан эсэх болон ОНХС-ийн тайланг хүргүүлсэн эсэх үзүүлэлтүүдийн дундаж үнэлгээ 2018 онд өмнөх оныхоос мөн буурсан байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний бүлгийн ИТХ-ын хяналтын хороо иргэд болон иргэний нийгэмтэй хамтран хяналт, үнэлгээ хийх ажил 2018 онд сайжирч үнэлгээ өмнөх оныхоос дээшилжээ.

            Мөн ОНХС-ийн мэдээллийн системд төлөвлөлт болон гүйцэтгэлийн оруулсан байдал сайжирч үнэлгээ дээшилсэн байна. Өмчийн удирдлагын бүлгийн ОНХС-ийн хөрөнгөөр бий болсон өмч хөрөнгийг хүлээн авах ажлын хэсэг байгуулах, хүлээж авах акт үйлдэх болон өмч хөрөнгийг бүртгэн эзэнжүүлэх ажил өмнөх оныхоос муудаж үнэлгээ буурсан байна. 

Говь-Алтай аймгийн сумдын 2017, 2018 оны ЖГҮ-ний үр дүн, үзүүлэлт бүрээр

                 Сумын үнэлгээг харьцуулахад Хөхморьт сум 2017 онд хамгийн өндөр үнэлгээ авсан бол 2018 онд Тайшир сум өмнөх оныхоос үнэлгээгээ сайжруулж хамгийн өндөр үнэлгээ авсан байна. Халиун сум 2018 онд өмнөх онд авсан үнэлгээ буурч хамгийн бага үнэлгээ авчээ. Бигэр, Жаргалан, Тонхил, Халиун, Цээл, Чандмань сумдын үнэлгээ 2018 онд өмнөх оныхоос буурсан байна. Харин Бугат, Төгрөг сумдын үнэлгээ 2018 онд мэдэгдэхүйц дээшилсэн байна.

               "Урамшуулал" авах болзол хангасан сумдын тоо 2017 онд 9, 2018 онд 4 байсан бол 2019 онд 10 сум 189.4 сая төгрөгийн "урамшуулал" авах болзол хангажээ. Бигэр, Дарви, Тонхил, Халиун сумд нэг ч удаа урамшуулал авах болзол хангаж байгаагүй бол Алтай, Бугат, Есөнбулаг сумд сүүлийн 2 жил "урамшуулал" авах болзол хангажээ. 3 жил дараалан "урамшуулал" авах болзол хангасан сум байхгүй байна.    

2016, 2017, 2018 оны сум бүрийн ЖГҮ-ий үр дүн ба "урамшуулал"ын хэмжээ /ГСУ нь үнэлэгдсэн жилийн дараа онд олгох санхүүжилт/

             

                 "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд ЖГҮ хийж "урамшуулал" олгохоос гадна 2018-2019 оны төсвийн жилд бүх сумдын ОНХС-д "ерөнхий дэмжлэг" олгож байна. Говь-Алтай аймгийн бүх сумд 2018 онд 726.7 сая төгрөгийн дэмжлэг авсан бол 2019 онд 467.8 сая төгрөгийн дэмжлэг авахаар байна. "Ерөнхий дэмжлэг" нь ЖГҮ, "урамшуулал"-тай холбоогүй бөгөөд төслөөс тухайн жил хуваарилах "ерөнхий дэмжлэг"-ийг ОНХНС-аас орлогын шилжүүлэг тооцох аргачлал болох итгэлцүүрээр сумдад хуваарилан Төрийн сангийн нэгдсэн сангаар дамжуулан олгодог. 

"Тогтвортой амьжиргаа-3" төслөөс хуваарилсан "ерөнхий дэмжлэг"-ийн хэмжээ, /сум тус бүрээр/

           Говь-Алтай аймгийн 2018 оны сум бүрийн ЖГҮ-ний үр дүн, /бүлгээр/

 

Говь-Алтай аймгийн ЖГҮ-ий 2016, 2017, 2018 оны үр дүнгийн тайланг дэлгэрэнгүй татаж үзэх

2019 оны 02 сарын 19

Түгээх