"Тогтвортой амьжиргаа-3" төслөөс "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 330 сумын албан хаагчдад Худалдан авах ажиллагааны эрх олгох А3 гэрчилгээ бүхий сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ хүрээнд 2017 онд 1023, 2018 онд 2190 оролцогчийг сургалтад хамруулснаас тухайн жил бүр оролцогчдын 70% нь тэнцсэн амжилттай байна. 

       Сумдад ОНХС-ийн үйл ажиллагаа, тэр дундаа Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх бүхий этгээд дутагдалтайн улмаас хүндрэл бэрхшээл тулгамддаг тул төслийн зүгээс Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран ийнхүү хоёр дахь жилдээ эрх олгох сургалтыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа. 

               "Тогтвортой амьжиргаа-3" төсөл 2018 оны эхний хагас жилд ОНХС-ийн чадавх бэхжүүлэх чиглэлээр 21 аймаг, 330 сумын 10 гаруй мянган оролцогчийг сургалтад хамруулаад байна. 

2019 оны 07 сарын 29

Түгээх