Говьсүмбэр аймгийн сумдын “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн  хэрэгжилт сүүлийн  жилүүдэд сайжирч “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/-ээр улсын дунджаас дээгүүр  үнэлэгдэж байна. Энэ нь хөгжлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий сумдын ЗДТГ-ын хамт олны болон “Аймаг дахь чадавх бэхжүүлэх баг”-ийн гишүүдийн ажлын үр дүн юм. Мөн ОНХС-ийн хэрэгжилтийн удирдлагын багийн ажлын гүйцэтгэлийг үндсэн ажилтай нь уялдуулан хариуцуулж жил бүр үр дүнг тооцдог.

     Иргэд олон нийтэд сумын ажлын үр дүнг ил тодоор мэдээлдэг, орон нутгийн хөгжилд иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулдаг зэрэг сайн туршлагуудын нөлөөлөлтэйг онцолж байна.

     “Тогтвортой амьжиргаа-3” төсөл 2016 оноос улсын хэмжээнд нийт сумдад хийж эхэлсэн "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ээр Говьсүмбэр аймгийн сумдын дундаж үнэлгээ /сүүлийн 5 жилээр/:

     Сумдын сүүлийн 4 жилийн ЖГҮ-г харьцуулахад 2018 онд улсад 2-р байрт, 2019 онд мөн 2-р байр, харин 2020 оны үнэлгээ бага зэрэг буурч 3-р байр эзлээд байна.  Энэ нь хэдийгээр тоон үзүүлэлт төдий ч ажлын үр дүнг тоон утгаар илэрхийлэх хэрэгсэлд үзэж анхаарах нь зүйн хэрэг болоод байгаа билээ. Жишээг үзэхэд:

     2019 оны ЖГҮ-ээр манай аймаг ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО, ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ-ний бүлгийн үзүүлэлтээр улсад тэргүүлж байсан бол  2020 оны үнэлгээгээр ИЛ ТОД БАЙДАЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ӨМЧИЙН УДИРДЛАГА-ын бүлгийн мэдээллээр улсад тэргүүллээ. Графикаас харахад шар тэмдэглэгээ улсын дундаж бол цэнхэр тэмдэглэгээ нь аймгийн дундаж үнэлгээ болно. Энэхүү үнэлгээгээр 2020 онд улсад 3-р байрт үнэлэгдлээ.

2021 оны 08 сарын 05

Түгээх