Сумдын төсөв санхүүгийн удирдлагын бүтэн жилийн мөчлөг, “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн үйл ажиллагаанд “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс боловсруулсан зааварчилгааны дагуу сумдын засаглалын түвшинд 2016 оноос хойш жил бүр тасралтгүй үнэлгээ хийгдэж  байна. Энэхүү  “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”/ЖГҮ/-г гүйцэтгэсэн хөндлөнгийн байгууллагын  дүгнэлтэд үндэслэн, тодорхой болзол хангасан сумдад “урамшуулал” олгодог бөгөөд энэ хэмжээгээрээ ОНХС-ийн санхүүжилт нэмэгдэж байна.

     Үнэлгээний үр дүнд тулгуурлан төслийн зүгээс удирдлага, арга зүйгээр хангах, чадавх бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулан ажилладаг. Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/360 тоот захирамжаар байгуулагдсан “Тогтвортой амьжиргаа-3” төслийн аймгийн чадавх бэхжүүлэх баг нь хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, чадавхыг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн тус төслийн хэрэгжилтэд аймгийн хэмжээнд дэмжлэг үзүүлэн  ажиллаж байна.

     ЖГҮ-г 2016 онд анх хийхэд улсын дундаж 31.6%, Дорнод аймаг 30.4% үнэлэгдсэн бол 2020 онд улсын дундаж 60.13%-д, Дорнод аймгийн 14 сумын дундаж 70.0%-д хүрч тус тус өссөн байна.

Дорнод аймгийн сумдын дундаж, улсын дундажтай харьцуулсан байдлаар

 

      Үнэлгээнд үндэслэн болзол хангасан сумдад олгох  урамшуулалд Дорнод аймгийн бүх сум сүүлийн хоёр жил дараалан хамрагдаад байна.

Дорнод аймгийн сумдын урамшууллын хэмжээ 2016-2020 он /сая төгрөгөөр/

Үнэлгээний үр дүнгээр сумд тухайн жилийн ОНХС-ийн 6 бүлэг үйл ажиллагааныхаа доголдож байгаа бүлгийн үйл ажилагаанд дүн шинжилгээ хийх боломжтой  бөгөөд шаардлагатай үе шатыг хянан сайжруулах ажлыг эрчимжүүлж ажилладаг.

     2020 онд хийгдсэн үнэлгээгээр 80%-аас дээш үнэлүүлсэн сумдад 2020 оны ОНХС-ийн санхүүжилтийн нийт дүнгийн 50 хувийг, 60-79% оноотой дүгнэгдсэн сумдад 40 хувийг, 54-59% оноотой сумдад 25% хувьтай тус тус тэнцэх хэмжээний урамшууллыг 2021 онд олгохоор тооцсон нь ОНХС-ийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж харьцангуй өндөр оноо авсан сумдад олгох урамшууллын хэмжээг нь нэмэгдүүлснээрээ онцлог юм. 

     2020 онд хийгдсэн үнэлгээний дүнгээр Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Хэнтий аймгуудын бүх сумд урамшуулал авах болзол хангасан бөгөөд Дорнод аймгийн Чойбалсан, Гурванзагал сумд  80-аас дээш хувьтай үнэлүүлжээ.

Дорнод аймгийн сумдын 2020 оны ЖГҮ-ий урамшуулал ба санхүүгийн ерөнхий дэмжлэгийн хэмжээ( сая төгрөгөөр)

   Мөн төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан ОНХС-ийн санхүүжилт буурч, орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт багасаж байсантай холбогдуулан "Тогтвортой амьжиргаа-3" төслийн зүгээс 2018 оноос эхлэн нийт  сумдын ОНХС-д “ерөнхий дэмжлэг” олгож эхэлсэн.

Орон нутгийн хөгжлийн  сангийн ерөнхий дэмжлэг

 

2021 оны 06 сарын 10

Түгээх