Баянхонгор аймгийн 20 сумын ОНХС-ийн үйл ажиллагаа жил бүр сайжирсаар байна. "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс сумдын ОНХС-ийн үйл ажиллагаанд хийдэг "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ээр анхны жил буюу 2016 онд Баянхонгор аймгийн 20 сумын дундаж үнэлгээ 29% байсан бол 2020 онд 69% болж өссөн байна. 

     ОНХС-ийн үйл ажиллагааг үнэлэхдээ иргэдийн оролцоо болон ОНХС-ийн үйл ажиллагааг хууль, журмын дагуу хэрхэн удирдан зохион байгуулсан зэрэг 6 бүлгийн 34 үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд Баянхонгор аймгийн Өлзийт сум улсын хэмжээнд 2 дахь жилдээ эхний арван сумын жагсаалтад багтлаа.


   

     "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ий үр дүнд 2021 онд тус аймгийн нийт 20 сумаас 17 сум нь "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хүрээнд олгодог "гүйцэтгэлд суурилсан урамшуулал" 442.9 сая төгрөг, харин бүх 20 сум "санхүүгийн ерөнхий дэмжлэг" болох 137.1 сая төгрөг нийт 580.0 сая төгрөгийг сумынхаа ОНХС-нд нэмэлтээр авах болзол хангалаа. Ингэснээр тус аймгийн сумд улсын хэмжээний 330 сумаас "Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ"-ий амжилтаараа Гурванбулаг сум 1 дүгээрт, Өлзийт сум 8 дугаарт эрэмбэлэгдсэн байна. 

 "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс сумдын ОНХС-ийн үйл ажиллагаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд арга зүйн дэмжлэгийг тогтмол үзүүлдэг бөгөөд ОНХС-ийн 2022 оны төлөвлөлтөө хийж байгаа энэ цаг үед ОНХС-ийн хөрөнгө оруулалтыг төлөвлөх, зохион байгуулах, удирдах, гүйцэтгэлийг хангах, өмчийг бүртгэхэд сумдын албан хаагчдыг арга зүйгээр хангах, иргэдэд мэдээ мэдээллийг хэрхэн зөв зүйтэй хүргэх, иргэдээ оролцуулах зэрэг сэдвээр цахим сургалтыг 3 сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулсан. 

     Сумд 2022 оны ОНХС-ийн төлөвлөлтийн саналаа 3-5 дугаар сард авч дуусах дөхөж байгаа ба энэ 5 дугаар сардаа багтаан багийн Иргэдийн нийтийн хурлаа хийж санал эрэмбэлэх арга хэмжээгээ зохион байгуулж дуусна.  

2021 оны 05 сарын 17

Түгээх