"Тогтвортой амьжиргаа-3" төслөөс ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2016 оноос эхлэн “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-г хийсэн. 2016 онд улсын хэмжээнд дунджаар 32 хувь байсан бол 2017 онд 37 хувь, 2018 онд 50.3 хувь, 2019 онд 59.5 хувь, 2020 онд 60.13 хувьд хүрч өсжээ.  

Нийт 330 сумын  ЖГҮ-ий дундаж хувь (2016-2020 он)

 Харин Архангай аймгийн сумдын үнэлгээний дундаж 2016 онд 33 хувь, 2017 онд 30.8 хувь, 2018 онд 46.1 хувь, 2019 онд 51.7 хувь, 2020 онд 54,0 хувьд хүрсэн нь хэдийгээр Архангай аймгийн сумдын үзүүлэлт хамгийн анхны жил улсын дунджаас 2 хувиар өндөр, дараагийн жилүүдэд тогтмол өсөлттэй байсан ч 2020 онд улсын дунджаас 6 хувиар бага байгаа нь бусад аймгийн сумдын үзүүлэлт мөн огцом сайжирч байгааг илтгэж байна. 

Арханхангай аймгийн сумдын ЖГҮ-ий дундаж оноо /2016-2020 он/

     2017-2019 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий үр дүнд болзол хангасан сумдад ОНХС-ийнх нь өмнөх жилийн санхүүжилтийн 25%-тай тэнцэх хэмжээний “урамшуулал” олгодог байсан бол 2020 онд хийсэн үнэлгээгээр 80%-аас дээш үнэлүүлсэн сумдад 2020 оны ОНХС-ийн санхүүжилтийн  50 хувь, 60-79% оноотой дүгнэгдсэн сумдад 40 хувь, 54-59% оноотой сумдад 25 хувьтай тус тус тэнцэх хэмжээний “урамшуулал”-ыг 2021 онд олгохоор тооцсоноороо онцлог юм.

     Өөрөөр хэлбэл ОНХС-ийн үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу зөв удирдан зохион байгуулж, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж харьцангуй өндөр оноо авсан сумд ОНХС-ийн хөрөнгийнхөө хэмжээг нь нэмэгдүүлдэг билээ. 

    Ийнхүү авсан онооны дарааллаар жагсаан Дэлхийн банкнаас 2021 онд урамшуулалд 2.3 сая ам долларыг хуваарилахад нийт сумдын 68 хувь буюу 225 сум урамшуулал авах болзлыг хангаснаас Архангай аймгийн 9 сум 223,5 сая төгрөгийн “урамшуулал” авах юм.

Архангай аймгийн болзол хангасан сумдын авсан “урамшуулал”-ын хэмжээ /2016-2020/

     Төсөв, санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан ОНХС-ийн санхүүжилтийн хэмжээ буурч, тэр хэмжээгээрээ орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт багасаж байсантай холбогдуулан "Тогтвортой амьжиргаа-3" төслөөс 2018 оноос эхлэн нийт 330 сумын ОНХС-д “ерөнхий дэмжлэг” олгож эхэлсэн. Архангай аймгийн хувьд 2018-2020 онд бүх 19 сум нийт 1,7 тэрбум төгрөгийн “ерөнхий дэмжлэг” авч ОНХС-ийн хөрөнгөө нэмэгдүүлсэн бол 2021 онд 136,3 сая төгрөгийн “ерөнхий дэмжлэг” авах юм. 

Архангай аймгийн сумдын 2020 оны “Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ”-ий дүн, эрэмбэ, “урамшуулал”  ба “ерөнхий дэмжлэг”-ийн хэмжээ, 2021 оны ОНХС-ийн төсөв (сая.төг)

Тайлбар: 
ЖГҮ оноо: ТА-3 төслийн хөндлөнгийн үнэлгээний багаас үнэлсэн үнэлгээ
Эрэмбэ: Монгол Улсын 330 сумдыг  үнэлгээний дүнгээр эрэмбэлсэн жагсаалтад тухайн сумын эзэлсэн байр /мөн аймгийн хэмжээнд эрэмбэлэв/
Урамшуулал: ЖГҮ-ий үнэлгээгээр болзол хангасан сумдад ТА-3 төслөөс олгодог санхүүгийн хөшүүрэг
Ерөнхий дэмжлэг: ТА-3 төслөөс 330 суманд олгодог санхүүгийн дэмжлэг 

     2021 онд Архангай аймгийн ОНХС-д нийт 4,8 тэрбум төгрөг хуваарилагдсаны 30% буюу 1,4 тэрбум төгрөгийг 19 сумынхаа ОНХС-д хуваарилжээ.

Архангай аймгийн сумдын 2021 оны ОНХС-ийн санхүүжилт (сая.төгрөг) дэмжлэг, урамшуулал орсон дүнгээр

2020 ОНД ОНХС-ИЙН ХӨРӨНГӨ АРХАНГАЙ АЙМАГТ ХААНА, ЮУНД ЗАРЦУУЛАГДАВ?

     Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.

     Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ний өдрийн 230 дугаар тогтоолоор батлагдсан “ОНХНС болон ОНХС-аас олгох орлогын шилжүүлгийг тооцох аргачлал”-ын дагуу тус сангийн хөрөнгийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт жил бүр хуваарилдаг. Архангай аймгийн ОНХС-д 2013-2020 онд нийт 43,8 тэрбум төгрөг хуваарилагдсан ба аймаг жил бүр хуваарилагдан ирсэн энэхүү хөрөнгийн 30-аас доошгүй хувийг сумддаа хуваарилах журамтай. 

     Тухайлбал өнгөрөгч 2020 оны хувьд Архангай аймгийн 19 сумын ОНХС-д нийт 1,8 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд энэ хөрөнгийг 2019 оны иргэдийн саналд тулгуурлан 2020 онд хөрөнгө оруулалтуудад зарцуулсан байна. 

     Сумд ОНХС-ийн хөрөнгөөр орон нутгийн дэд бүтцийг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулах, бэлчээрийг хамгаалах, инженерийн хийцтэй худаг гаргах, худагт ухаалаг тоолуур нэвтрүүлэх, булаг, шандыг хамгаалах, хогийг хашаажуулах, устгах, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг олон салбарын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулсан байна. Сумдын томоохон бүтээн байгуулалтаас дурдвал /сая төгрөгөөр/:

1.    Эрдэнэбулган сум: 

     А. Нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлэг -99,7
     Б. Үерийн усны далан барих -48,7
     В. Гудамжны эвдрэл зам засах -20,0
    
2. Батцэнгэл:           

     А. Хогны машин авах -37,2
     Б. Хүндэтгэлийн талбайг өргөжүүлэх, засварлах -19,9
     В.Зөөврийн тарилгын хашаа авах -19,7

3.Булган :

      А.Байгаль орчныг нөхөн сэргээх, хогийн цэг цэвэрлэх -14,5

4.Жаргалант:      

     А. Хогны машин авах -83,6

5.Ихтамир :        

     А.Шахмал түлшний тоног төхөөрөмж авах -40,0
     Б.Хогны машин авах -38,0

6. Өгийнуур:

     А.Уст цэг нэмэгдүүлэх -20,7
     Б.Сумын төвийн камержуулалт -20,0
     В.Сумын төвийн гэрэлтүүлэг -20,5

7.Өлзийт сум:

     А.ЦУИШС даралтад цамхаг угсралтын ажил -29,8

8. Өндөр-Улаан:

     А.Сумын төвийн гэрэлтүүлэг-50,4
     Б.Музейн барилга засвар -78,5
     В.Хогийн цэг барих -11,9

9.Төвшрүүлэх:

     А.Хогийн цэгийг хашаажуулах -21,6
     Б.Худгийн цооног гаргах, засварлах, тоног төхөөрөмж авах-22,0

10.Хайрхан:

     А.Хогийн цэгийг хашаажуулах-35,0
     Б.Цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг тохижуулах-57,5

11.Хангай:

     А.Гичгиний давааны засвар -6,0
     Б.Худаг гаргах -6,9

12.Хашаат:

     А.Соёлын төвд тоног төхөөрөмж худалдан авах-16,9
     Б.Цагаанхад багийн конторын барилга барих -10,5
     В.ЭМТ-д чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж авах-7,9

13.Хотонт:

     А.Цагаан сүмийн рашааны тохижилт -20,0
     Б.4 цооногийн байршилд худгийн барилга барих -24,0
     В.Худаг гаргах, мал угаалын банн -25,2

14.Цахир:

     А.Нуурын аманд гүүр барих -89,3

15.Цэнхэр:

     А. Арбулгийн нитриттэй талбай хаших-9,9
     Б.Сумын төвийн замыг тэгшлэх -8,1
     В.Хогийн цэг цэгцлэх -7,7

16.Цэцэрлэг:

     А.Зам даваа засах -10,0
     Б.Худаг гаргах -18,3
     В.Фитнесс танхим тохижуулах, тоног төхөөрөмж авах-50,0

17.Чулуут:

     А.Бянзуутад худаг гаргах -23,0
     Б.Өлзийт гол баг Наранд худаг гаргах -23,0
     В.Эхоны аппарат худалдан авах-12,5

18.Эрдэнэмандал:

     А.Сумын төвийн гэрэлтүүлгийн засвар өргөтгөл -28,0
     Б.Уст цэг нэмэгдүүлэх, мал угаалгын банн-27,4
     В.Сумын төвийн хяналтын камерыг өргөжүүлэх -15,0

19.Тариат

     А.Алтаад багийн хамар давааны засвар -40,0
     Б.Мөрөн багт Чулуут голд мотоциклийн гүүр барих -12,0
     В.Хорго багийн Хижлэгийн зам засвар – 10,0
 

2021 оны 05 сарын 14

Түгээх